ДБНХ-ноос Будапештийн ДАШТ-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргаж өөрийн вебсайтад байрлуулжээ. Будапештийн дэвжээнд үзүүрлэж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн, Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж байна. О.Насанбурмаа гавъяатаас гадна манай эмэгтэй бөхчүүдээс дэлхийн чансааны айргийн тавд дөрөв, эхний 20-д найман хүн багтлаа.
Тодруулбал,
50 кг-ын жинд Э.Нарангэрэл 51 оноогоор тав,
53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор тус бүр гурав,
57 кг-д ОУХМ А.Батцэцэг 27 оноогоор 14,
59 кг-д ОУХМ Б.Шоовдор 65 оноогоор гурав,
62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Гантуяа нар 33 оноогоор 11, 12,
65 кг-д ОУХМ Х.Болортуяа 34 оноогоор ес,
ОУХМ Э.Цэвэгмид 18 оноогоор 17,
68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 34 оноогоор найм,
ОУХМ Ш.Түмэнцэцэг 30 оноогоор 11,
76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 30 оноогоор 11 дүгээр байрт тус тус бичигджээ.