2018-11-13 10:091min00

Усны машин авах тендерт бохирын машин нийлүүлсэн байжээ

mmmmm

Авлигатай тэмцэх газрын Ховд аймагт ажиллаж байгаа Ажлын хэсэг иргэний гомдлын дагуу тус аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 29.8 сая төгрөгийг Хот тохижуулах газарт усны машин худалдан авах тендерт зарцуулсан асуудлыг хянан шалгажээ.

Уг тендерт шалгарсан нэр бүхий компанийн нийлүүлсэн автомашиныг шалгахад 1999 онд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу бохирын автомашин байв. Тендерт зарлагдсан усны автомашинаас өөр зориулалтын авто машин худалдан авсан асуудлыг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ.