Энэ сарын 10-14-ны өдрүүдэд “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл, ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн түвшинд хангах, гамшгийн эрсдэлийг үнэлэх нь” сэдэвт II шатны сургалт Онцгой байдлын ерөнхий газарт болж байна. Сургалтад Нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон гамшгаас хамгаалах улсын албадын нийт 26 оролцогч хамрагджээ.
Албан хаагчид сургалтын үеэр эрсдэлийг тооцоолох түргэвчилсэн аргад суралцахын зэрэгцээ цаашид орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тусган ажиллах юм
Энэ сургалтыг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн хойд Азийн бүсийн төв, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнтэй хамтран Монгол Улсад “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх”, “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” НҮБ-ын санаачлагыг хэрэгжүүлэх чиглэлээр цуврал сургалтыг зохион байгуулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.