БЗД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярайн цогцос байна гэсэн дуудлага энэ сарын 10-ны өдрийн 17:35 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд иржээ.

Дуудлагын дагуу БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс хэргийн газарт үзлэг хийж ажиллахад дөнгөж төрсөн эхэстэйгээ нярай хүүхдийн цогцос олдсон байна. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогджээ. Гэхдээ задлан шинжилгээний дүгнэлт 21 хоногийн дараа гарна. Нярайг хаясан эх болон амь насанд нь халдсан гэх этгээдийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн