УИХ хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох, хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үүрэг бүхий Тамгын газар нийт ажилтнаа томуугийн эсрэг вакцинд хамрууллаа. УИХ-ын Тамгын газрын хэлтэс, нэгжүүдийн 180 орчим ажилтан 2018 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд вакцинд хамрагдав.
Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Тамгын газар Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран вакцинжуулалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Эх сурвалж: PARLIAMENT.MN