БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун албан ёсны анхны хөрөг зургаа олны өмнө ил болгосон нь түүний хувь хүнийг тахин шүтэх үзэл шинэ түвшинд гарсныг илтгэсэн тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв. Түүнээс өмнөх үеийн удирдагчдын хөрөг зургууд БНАСАУ даяар тархсан байхад Ким Жөн Ун өөрийгөө удирдагч гэхээс илүүтэй өв залгамжлагчийн хувиар үздэг байсан юм. Харин сүүлийн үед түүний байр суурь өсөн нэмэгдсэн бөгөөд үүнд 2018 онд хийсэн олон улсын айлчлалууд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
Кубын ерөнхийлөгчийг БНАСАУ-д айлчлах үеэр тус улсын одоогийн удирдагчийн маш том хэмжээтэй хөрөг зургийг дэлгэсэн байсан юм. Үүнээс өмнө Ким Жөн Уны албан ёсны хөрөг зураг байсан уу? гэвэл үгүй бөгөөд түүний зургуудыг харахад хөрөг зураг бус ихэвчлэн гэрэл зураг юм уу албан бус хүмүүсийн бүтээлүүд байдаг байсан юм. Түүнийг уг хөрөг зурагт инээмсэглэсэн төрхтэйгээр дүрсэлсэн бөгөөд ялимгүй зүүн тийшээ харсан байсны зэрэгцээ Барууны загварын хослол өмсөж, зангиа зүүсэн байв.
Монцамэ