УЕП М.Энх-Амгалан: Гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүдийг шалгана

Өглөө эхэлсэн (2018.11.07) УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УЕП-оос 2018.11.05-ны өдөр ирүүлсэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-УЕП-ын мэдээлэлд бол энэ асуудал жилийн өмнө хэрэг бүртгэл дээр энэ хэрэг ирсэн гэж байгаа. Сүүлийн хэд хоног маш эрчимтэй явагдсан гэж байна. УИХ-ын Байнгын хороод хуралдаад асуудал дөнгөж мөрдөн байцаах шатанд явагдаж байхад бүрэн эрхийг татгалзуулах боломжгүй гэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өнөөдөр прокурорын жижиг тайлбар гарсан байна. Энэ хэрэгт УИХ-ын дөрвөн гишүүнийг шалгаж байгаа гэж байна. Тэр хүмүүс хэн бэ. Мөнгө угаасан хэрэг байгаа юм уу. Өргөтгөн шалгах уу. Шалгалт хэр удаан үргэлжлэх вэ. Нам нь даалгавар биелүүлснийх нь хувьд Б.Батзориг гишүүнийг авч үлдэж байна гэж би ойлгож байна. Тэгвэл захиалагч нь хэн бэ? ЖДҮХС-ийн зээл авсан хамаарал бүхий компанидаа гээд байгаа. Хамаарал бус компанидаа авч өгсөн байгаа. Сонгуулиар мөнгө авчихсан компаниуддаа зээл аваад өгсөн.

УЕП М.Энх-Амгалан: Прокурорын байгууллагаас ямар тодруулга хийснийг мэдэхгүй байна. Дөрвөн гишүүний асуудал байгаа гэж байна. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа ганц л гишүүн байгаа. Б.Батзориг гишүүнд хэрэг үүсгээд шалгаж байгаа. Цаашдаа шалгалтын явц ямар болохыг мэдэхгүй байна. Намын даалгавар өгсөн, захиалагчийг шалга гэсэн юм асууж байна. Одоогоор ийм юм алга байна. Хэрвээ ийм юм тогтоогдвол шалгана. Цаашдаа гэм буруутай нь тогтоогдвол гишүүдийг шалгана. Шалгалт хэдий хугацаатай явахыг хэлж мэдэхгүй. Нөхцөл байдал, цар хүрээнээс болно. Нэлээн өргөн хүрээтэй шалгалт явж байгаа. Зөвхөн ЖДҮДС биш өөр сангуудыг шалгах үүрэг ирсэн байгаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэд: УИХ-ын Дэгийн хуулийн дагуу УИХ-ын гишүүн Байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь хаалттай явуулна гэж үзээд хаалтттай хуралдсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Хоёр байнгын хорооны хуралдаанд аль алинд нь АН-ын төлөөлөл оролцсон. Хоёр байнгын хорооноос хоёуланд нь 100 хувь санал нэгтэй дэмжсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үнэхээр мөнгө угаасан уу гэдгийг мэдмээр байна. Хамааралгүй компани байна уу гэдгийг шалгах уу. Ер нь шалгаж дуусахад хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?

УЕП М.Энх-Амгалан: Шалгалтын хугацааг хэлж мэдэхгүй. Нэлээд өргөн хүрээтэйгээр шалгалт явагдаж байгаа. Нэг мөр оруулж ирнэ гэдэг чинь өөрөө сайн дурын асуудал биш. Энэ чинь хууль, нотлох баримт дээр үндэслэгдэж оруулж ирдэг гэдгийг гишүүн өөрөө сайн мэдэж байгаа байх.

Та бүгдийн баталсан хуулиар бид ажиллаж байна. Хуулиа нарийн болгох хэрэгтэй. Та бүгд дандаа л Хууль зүйн сайдаас асуудаг. Хууль зүйн сайд үүнийг мэддэггүй юм. Хөндлөнгөөс оролцох л юм бол өөрөө хариуцлага хүлээх ёстой болно. Хууль зүйн сайд мөрдөн байцаалтанд оролцох эрхгүй. Би хууль дээр нөхцөл байдал тогтоогдсон учраас яллагдагчаар татлаа. Сүүлийн үед би гурав дахиа асуудал оруулж ирж байна. Эхний хоёрт татгалзсан хариу өгсөн. Одоо дахиад энэ хэрэгт ямар хариу өгөхийг мэдэхгүй юм. Түтгэлзүүлж байгаад шалгагдаж байгаа хүн, жирийн иргэн хоёр шал өөр. Шударга ёсыг тогтоохын тулд би энэ асуудлыг оруулж ирж байна. Хууль зөрчиж байгаа хүнийг л шалгадаг үүрэгтэй хүн.

Цаад талыг нь өөрчлөх янзлах асуудал нь миний асуудал биш ээ, та нарын ажил. Та нарын баталж өгсөн хуулиар явж байгаа.

УИХ-ын Д.Оюунхорол: Монголын улс төрд бий болсон өнөөгийн нөхцөл байдал нийгмийн бухимдуулж байгаа. Монголын улс төрд ард түмэн итгэл алдарсан. Зарим гишүүн аливаа асуудал үүсмэгц улс төржүүлж асуудлыг өөр тал руу нь хандуулдаг  нь харамсалтай.  Сонгууль болоход богино хугацаа үлдсэн. Иргэдийн гомдлыг тооцоолж байна уу. УИХ-ын Л.Болд гишүүн улс төрийн нэмэх оноо авах гэж дандаа чуулганы индэр дээрээс ард түмэн рүү турхирдаг. Монголын парламент харьцангуй сайн ажиллаж байгаа. Бид аливаа төсөл хөтөлбөрийг гацаалгүйгээр явуулж байгаа. Бидэнд алдаа байхыг үгүйсгэхгүй. Үүнийгээ засаж залруулах шаардлага бий.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаад шүүхэд шилжүүлээд  шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос дахиад шүүхэд шилжүүлчихсэн байгаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Тогтолцоог бүхлээр нь өөрчлөхгүйгээр нэг хоёр хүнийг сольсноор асуудал шийдэгдэхгүй гэдгийг сүүлийн 27 жил харлаа. Сүүлийн үеийн ноцтой хэргүүд болох “Эрдэнэт”, бондууд, Асем, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн шалгалт юу болж байна. Зарим асуудлыг маш түргэн оруулж ирэх атлаа хэдэн жил болсон асуудлын хажуугаар яагаад таг дуугүй байдаг юм бэ?

Мэдээж УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан нь маш буруу. Энэ сангаас зээл авах хүсэлтэй хүмүүс надад ханддаг. Энэ асуудал гэнэт өнөөдөр бий болсон асуудал биш. Өнгөрсөн хугацаанд байсан асуудал. Нийгэм шударга байдлыг хүсч байна.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Тогтолцооны асуудлыг өөрчлөх нь миний асуудал биш. Төрийн эрхийг барьж байгаа та бүгдийн асуудал.Таны ярьж байгаа бүх хэргүүдэд хэрэг үүсгээд шалгаж байгаа. Та нарын баталсан хууль бидэнд саад болж байна. хуулиа нарийн болгомоор байна. та нар дандаа Хууль зүйн сайдаас асуух юм. Хууль зүйн сайд энэ хэргүүдийн талаар юу ч мэдэхгүй. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад Хууль зүйн сайд оролцдоггүй юм. хоорондын ялгаа заагаа харж яримаар байна. шударга ёс гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой.  тэр шударга ёс чинь хаана байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:  Цагдаагийн байгууллага ажлаа хийж байгаа. асуугаад байгаа хэргүүдэд хууль хяналтын байгууллагууд нь шалгаж байгаа . Хуулийн хайч хөдөлгөдөг газар цагдаа. Цагдааг ёс зүйгүй байдалдаа оруулахгүй шүү. Цагдаад ажиллаж байгаад хэрэгт холбогдсон бол хайр найргүй хандана шүү. Цагдаад ажиллах хүч нөөц нь байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: М.Энх-Амгалан прокурор үнэхээр том юм байна. Их хуралд орж ирээд бүгдийг нь загнаад л… Уг нь та бидэнд ажлаа тайлагнах ёстой. Та битгий энд том дуугараад бай. Тэгвэл бид хуулиа өөрчлөе. Яаж өөрчилбөл болохоор байна. Бид өөрчиллөө

УЕП М.Энх-Амгалан: Гишүүн намайг буруу ойлгосон юм шиг байна. Би угаасаа ярихаараа ингэж ярьдаг юм. Би чанга дуутай учраас ийм ойлголт төрүүлдэг байх. Прокуророос өгсөн саналаас гурван хувь нь л орсон шүү. Эрүүгийн бодлогын асуудал үнэхээр унасан шүү.

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

16 thoughts on “УЕП М.Энх-Амгалан: Гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүдийг шалгана

  1. Иргэд 2018-11-07 10:26 at 10:26

    Шудрхгх байгаачээ. Наад луйварчнаа их хурлаас зайлуул

    Хариулах
  2. Иргэд 2018-11-07 10:27 at 10:27

    Шудрага байгаачээ. Наад луйварчнаа их хурлаас зайлуул

    Хариулах
  3. зочин 2018-11-07 10:35 at 10:35

    Оюунчимэг гуай та мөнгөний асар их сонирхолтой хүн шүү дээ тэгээд ххаа сайдаа өтөөрч байна.өөрөө ч зүгээр гүй байхаа .ичиж амьрах хэрэгтэй.чи шударга хүн бишээ.хүний өөдөөс яаж харж чадаж байна

    Хариулах
  4. Зочин 2018-11-07 10:37 at 10:37

    Прокурорын зөв ш дээ. та нарын өмнө том дуугарах ч багадна. улс орноо дампуурлуулчихаад ичихгүй ийм хогийн ярьж суудгаа болиоч боов оюунчимэг гишүүнээ. сайхан улс орноо ард түмнээ бодох сэтгэлтэй бай.

    Хариулах
  5. Зочин 2018-11-07 10:41 at 10:41

    Прокурорын зөвөө. Оюунчимэг гишүүнээ! Та бүгд чинь адгийн хулгайчууд болохоо харуулчихлаа ш дээ. Та өөрөө ч шудрага хүн биш.

    Хариулах
  6. иргэд 2018-11-07 11:13 at 11:13

    Оюунчимэг гишүүн ээ өөрийгөө буруу ярьж байгаагаа ойлго- зөв ярьж байгаа ерөнхий прокуророос суралцах хэрэгтэй шүү

    Хариулах
  7. Зочин 2018-11-07 12:09 at 12:09

    Түрүүчийн бөөс толгойд гарна гэгчээр Сэтгүүлч Оюунчимэг хүртэл хулгайч нарыгаа өмөөрч том дуугардаг болжээ.Гишүүд ихэнх нь нотой учраас хэн нэгнийгээ эрхийг нь түдгэлзүүлэхээс айдаг аайдас нь хэзээ нэгэн цагт өөрийнх нь толгой дээр ирж магадгүй гэдгээс үүдэлтэй.

    Хариулах
    1. Нэргүй 2018-11-07 13:25 at 13:25

      чи бол эргүү мал

      Хариулах
  8. Яриад байгаа шударга ёс чинь 2018-11-07 12:24 at 12:24

    Оюунчимэг гишүүнд сануулья. Хурц 76 гишүүнийг төртэй нь түмэн олонтой нь шантаажилж загнаж байхад та суудал дээрээ дуугүй л байсан. Зөв юм ярьж байгаа зүгээр ажлаа хийж байгаа хүнд ямар их бяр, эрх мэдлийн сүр хүч вэ. Санах ойтой л амьдрахсан да. Таныг дахин сонгохгүй байх гэдэгт сонгогч түмэнд тань найдья

    Хариулах
  9. Зочин 2018-11-07 13:27 at 13:27

    Энэ Оюунчимэг гэж тэнэг авгай юү вэ? Луйварчдаа өмөөрөөд байхыг бодоход адилхан луйварчин биз. Прокурор Энх-Амгалан зөв ярьж байна. Болдог бол 76- г бүгдийг нь хорьж шалгах юмсан, муусайн луйварчид

    Хариулах
  10. инээд хүрлээ 2018-11-07 13:35 at 13:35

    Прокурор томрох чигээрээ томрохгүй сүүл рүүгээ үгүйээ буруу ойлгож би угийн ингэж чанга ярьдаг гэж гѳлѳг болоод бхдаа яахав дээ. Хариуцлагатай үг угаасаа хүндээ загнах мэт очих ёстой. Хариуцлагатай үгийг пялдага ѳнгѳѳр ярьж хэлдэггүй юм. Ёстойл тѳгсгѳлд нь гѳлѳг болсоон кккк

    Хариулах
  11. Нэргүй 2018-11-07 13:39 at 13:39

    Mongolchuud bid hulgaich luivarchdaar udirduulaad Ulsaa suireld oruulaad bn shuudee ene hulgaichuudiig bugdiig.zailuulii

    Хариулах
  12. боловсрол 2018-11-07 14:47 at 14:47

    бид өөрсдөө хамгийн хөгийн аймхай, новшын ард түмэн шүү дээ…ах дүү,нутаг ус ,архи,мөнгө,будаа,амралтын путевка /эрхийн бичиг/ авч УИХ-ын гишүүнээ сонгодог шүү дээ…өөрсдөө эхэлж боловсор,ном унш…сонгосон гишүүдээ хар… эрх,үүргээ ч мэдэхгүй захын нэг тэнэг сэтгүүлч,бөх,яруу найрагч,дуучин,бензин колонкын түгээгч,газрын наймаачин,нийгмийн даатгалын мөнгөний хулгайч,сэтгэцийн өөрчлөлтэй, агуу ихийн дэмийрэлтэй гээд хошин шогын бригад сонгож байгаа биз…

    Хариулах
  13. боловсрол 2018-11-07 14:51 at 14:51

    Ерөнхий прокурорын хувьд маш зөв…анх удаа бараг УИХ-ын гишүүдийг улаан нүүр нь дээр нь “хаан шалдан байна” гэж хэлж чадлаа…энэ ялалт…сүүлийн хариулт бол зөв гөлөг болж байгаа биш…боловсон ёс,харьцаа,хариулт ийм байх ёстой…гудамжны хэрэүүлч авгай нар шиг хэрэлдэж болохгүй нт ойлгомжтой…иргэд та бидний ухамсар мэдлэг их муу миа байна шүү…

    Хариулах
  14. Зочин 2018-11-07 15:03 at 15:03

    Шалгаж чаддаг юм шиг том том яриад. Энэ хөгийн амьтан. Бөөсний хутга юм даа.

    Хариулах
  15. Зочин 2018-11-08 23:50 at 23:50

    Улсын их хурлын гишүүдийн тоог 25 болгож хүчтэй ерөнхийлэгчийн засаглалтай болох хэрэгтэй.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн