“Эрдэнэс тавантолгойн бүлэг ордоос асар их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан” талаар “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Хэрэв тэдний удаа дараагийн шаардлагыг эс биелүүлвээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг танхимын гишүүдийн хамт огцорч, хариуцлагаа хүлээхийг тулган шаардаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм. Тус хөдөлгөөнийхний хувьд танхимын гишүүдийнхээ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож чадахгүй хүн ард түмнийхээ талд бат зогсож чадахгүй нь тодорхой хэмээн үзэж байна.
Ингээд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Ерөнхий сайдад хүргүүлж буй “Хариуцлага тооцуулах тухай” шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.