УИХ Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг яг одоо хэлэлцэж байна

2018-11-07 09:53
chuulga

Өнөөдрийн (2018.11.07) УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УЕП-оос 2018.11.05-ны өдөр ирүүлсэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Өчигдөр МАН-ын УИХ дахь бүлэг 18.30 минутад хэвлэлийн хурал хийж Б.Батзоригийн бүрэн эрхийг түтгэлзүүлэлгүй хэргийг шалгаж дуусгах боломжтой гэж үзсэн тухайгаа мэдээлсэн юм.

Үүний дараа Халдашгүй байдлын байнгын хороо 5 гишүүнтэй хуралдаад Б.Батзоригийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд МАН-ын бүлгийн саналыг мөн дэмжиж УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хуралдсан гэнэ. Энэ тухай мэдээллийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа.

Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыгш УИХ үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

2 сэтгэгдэлтэй

  • Иргэд

    2018-11-07 09:58 at 09:58

    Шоронд явуул . Иргэдийн нэг адил байлга

    Хариулах

  • zochin

    2018-11-07 10:15 at 10:15

    Mongol ulsiin irgen shuu naad hulgaich chini…. busad irgediin adil bailgaach!

    Хариулах

zochin сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй