Хүн төрөлхтөнийг төдийгүй тэдний дундаас төрөн гарсан хамгийн шилдэг ухаантны оюун санааг олон мянган жилийн турш амраахгүй зовоож байгаа зүйл бол зүүд юм. Гэхдээ аль ч улс үндэстнүүд яаж ч хичээгээд бүр шинжлэх ухааны өнцгөөс ч тайлбарлаж чадахгүй байгаа зүүдийг “ирээдүйг зөгнөдөг” гэдэгт битүүхэн итгэж явдаг. Өнөөдрийг хүртэл эрдэмтэд учир битүүлэг зүүдний учрыг тайлбарлах оролдлогоо зогсоогоогүй байна. Энд тэрхүү нууцлаг зүүдний тухай хамгийн сонирхолтой, хамгийн онцгой арван баримтыг дурдсан байна.

Хараагүй хүмүүс зүүдэлдэг: Энэ нь хараатай байж байгаад ямар нэг шалтгаанаар хараагүй болсон хүмүүст хамаарна. Хэрвээ хүн төрөхдөө хардаггүй байсан бол, тэр зүүдлэж чаддаггүй, тэр дуу чимээний болон “үнэрийн” зүүд зүүдлэдэг. “Олдмол” хараагүй болсон хүмүүс бусад бүх хүний адил хар-цагаан өнгөөр болон бусад элдэв өнгөөр зүүдлэдэг байна.

Хүн өөрийн бүх зүүдний 90 орчим хувийг мартдаг: Маш цөөхөн зүүд санаанд үлдэгийг бүх хүн мэднэ. Зүүдний гуравны нэг нь биш, тал нь биш, бүтэн 90 хувь нь мартагддаг аж. Хичнээн сонирхолтой зүүд мартагддагийг төсөөлөн бодоод үзье л дээ. Өөрийнхөө зүүдийг санавал зарим хүн олон зүйл амлах нь лавтай. Харин бусад хүний зүүдийг зүүдэлвэл бүр илүү сонирхолтой байх болно. Хүн төрөлхтөн ийм хэмжээнд хүрнэ ээ гэвэл мэдрэлийн мэс засал болон нанотехнологи улам бүр хөгжихийг хүлээх хэрэгтэй болно.

Бүх хүн зүүдэлдэг: Мэдээж бүх хүн өөр өөрөөр зүүдлэж таараа. Гэхдээ дээр өгүүлснээр, зүүдний 90 орчим хувь нь мартагддаг. Энэ бол статистикийн дундаж утга, өөрөөр хэлвэл зарим хүн бусдыг бодвол зүүдээ илүү сайн санадаг, гэвч зүүдээ ерөөс санадаггүй хачирхалтай хүмүүс ч бий. Ийм хүмүүс ерөөс зүүдлэж үзээгүй хэмээн өөрийн найз нөхөд болон танил хүмүүст ярьдаг. Үнэндээ бол тийм биш аж.

Зүүд сэтгэл санааны элдэв хямралаас сэргийлдэг: Зүүд нь бидний байнга санаж байдаг болон санаж явсан хүслийн тусгал юм. Чухамхүү зүүд нь сэтгэл санааны системийг хямрахаас хамгаалахад тусладаг байна. Сэтгэл судлаачид нэгэн сонирхолтой туршилт хийж үзжээ. Түүнд оролцсон сайн дурын хүмүүст 8 цаг унтахыг зөвшөөрч, харин яг “зүүдлэдэг” үе болохоор нь тэднийг сэрээж байжээ. Туршилтад оролцогчид хэсэг хугацааны дараа өдрийн цагаар дэмийрч, ямар ч шалтгаангүйгээр цухалдаж, эвгүй байдал гаргаж эхлэсэн байна.

Зүүдэндээ бид хаа нэгтээ харсан тэр хүмүүсийг л зүүдлэдэг: Тархи шинэ хүмүүсийг “санаанаасаа зохиодоггүй”. Та эргэлзэж байна уу? Үнэн хэрэгтээ таны зүүдэнд үзэгдсэн үл таних тэр нэг хүн өмнө нь хэзээ нэгэн цагт өөртэй чинь уулзаж байсан хүн байдаг аж. Жишээ нь, 35 жилийн өмнө таны өвөөгийн машинд шатахуун өгч байсан хүн 40 насны босгон дээр зүүдлэгдсэн байж болно. Бид амьдралынхаа туршид олон мянган хүнтэй тааралддаг бөгөөд тэдний хэн нэг нь зүүдэнд орж ирэх нь хэвийн үзэгдэл байдаг аж.

Зарим хүн хар-цагаан өнгөөр зүүдлэдэг: Бүх хүн зүүдлэдэг. Гэхдээ барагцаалвал 12 хувь нь хар-цагаан өнгөөр зүүдлэдэг байна. Яагаад ингэдгийг эрдэмтэд хараахан илрүүлж чадаагүй байгаа ч, баримт бол баримт, өнгөтэй зүүд хэзээ ч зүүдлээгүй хүмүүс бас бий.

Зүүд бол ер нь л зэрэглээ: Бага зэрэг ойлгомжгүй хэлсэн байж магад, гэхдээ зүүд шиг тийм хачирхалтай, учир битүүлэг зүйлийн талаар онцгой тодорхой юм хэлэх аргагүй. Зүүд бол бэлгэдлийн өвөрмөц хэл юм. Бидний зүүдлэдэг олонхи зүүд бол сэтгэл хөдлөлийн аль нэг талыг илэрхийлдэг.

Хурц өнгийн зүүд: Нэг сонин баримт байна. Тамхи татахаа больсон архаг тамхичид нь тамхи татдаг болон огт тамхи татаж байгаагүй хүмүүсийг бодвол, хавьгүй илүү хурц өнгөтэй зүүд зүүдлэдэг байна.

Зүүдэнд гаднын хүчин зүйлс нөлөөлдөг: Үнэхээр гадны дуу чимээ, ямар нэгэн авиа, үнэр, шүргэлт, бидний унтаж байгаа өрөөний температур ч юм уу тэр ч байтугай хатуу дэрийг санагдуулдаг тэр зүйл бидэнд байнга зүүдлэгддэг. Энэ бүгд нь хүний зүүд, физиологийн үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлдөгийг харуулж байна.

Унтаж байхад бие ямар ч “хөдөлгөөнгүй” болдог: Энэ бол үнэхээр тийм. Бидний тархи нойрон дундах хөдөлгөөний үедээ өөрөө өөртөө муу юм хийхгүй юмсан гэхдээ биеийн идэвхитэй хөдөлгөөний төвүүдийн үйлдлийг таслахыг мэрийдэг байна. Нэмж хэлэхэд, бид хурхирч байхдаа зүүдэлдэггүй. Мөн хэрвээ хүн хамгийн хурц өнгөтэй зүүд зүүдлэж байх яг тэр үед сэрсэн бол ийм зүүдээ маш сайн санагддаг байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн