Иргэн Г нь өнгөрсөн долоо хоногт эртний бурхан тахил 18 нэр төрлийн эд өлгийн зүйл, 64 ширхэг судар, цөгц зэргийг хууль бусаар хил давуулах гэж байгаад баригджээ. Тэрбээр гар цүнх болон биедээ дээрх зүйлсийг нууж Замын-Үүдийн боомтоор нэвтрэх гэж оролдсоныг Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлсэн байна. Энэ хэргийг Замын-Үүд сум дахь цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Мөн энэ сарын 8-10-ны өдөр хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Түүнчлэн Гадаад хорио цээртэй зүйлийн жагсаалтад орсон дорнын үрэлж эрвээхэй 1700 ширхэгийг хоёр авто машинд ачсан байжээ. Үүний зэрэгцээ 20 тонн натрийн нитрит буюу химийн бодисыг тээвэрлэх горим зөрчсөн зургаан автомашиныг саатуулж, хуулийн дагуу арга хэмжээ аваад байна.