УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.11.06) нэгдсан хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.
Үүний дараа ХХААХҮ-ийн сайдын үүрэг ажлаас Б.Батзоригийг чөлөөлөх эсэх талаар санал хураалт явуулахад нийт гишүүдийг 76 хувь дэмжиж, Б.Батзоригийг сайдын албан тушаалаас чөлөөллөө.