Нэг зүйлийг би хатуу хэлье. Би үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Би тэгж цаасан мөнгө хэвлэж ард иргэдээ хууран, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин газрын тос боловсруулах үйлдвэрээ хурдан барих тал дээр ажиллана.
Гишүүд ЖДҮХС-аас зээл авсан явдал бол буруу. Нам болон Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн даалгавар өгөөгүй. Миний зүгээс нэгдүгээрт зээлээ төл, хоёрдугаарт уучлал гуй гэсэн шаардлага тавьж байгаа. Зээл авсан үйлдэл нь хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Би тогтоож чадахгүй.
Энэ өдөр их сонин өдөр. МАХН нэрээ сольж МАН болсон өдөр. Иргэд өнөөдөр шударга ёсыг л хүсэж байгааг би мэдэрч байна. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно.
Би ард түмний итгэл найдварын төлөө ажиллана. Зөв юмны төлөө цөмөөрөө хамтарч зүтгэе. Үүн дээр би санал нийлнэ. Шударга ёсны төлөө хамтдаа зүтгэхэд Ерөнхийлөгчтэй ч санал нийлнэ”. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүдгүй арслан шиг байгаа. Ерөнхий сайд ажлаа хийж чаддаг байхын тулд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ард түмэн бухимдаж, Засгийн газар огцордгоороо огцорсоор байх болно.
Гэхдээ энэ зөвхөн манай намын ч биш, АН-ын ч асуудал. Би хийх ёстой зүйлээ хийж, тавих ёстой шаардлагаа тавьж байгаа. Миний хүч хүрэхгүй зүйл гэж байна. Бидний тогтолцоо буруу байгаа нь үнэхээр харагдаж байгаа. Тийм учраас иргэдийн өмнө оноо авах зорилготой үйлдэл хийхгүйгээр хамтраад ажиллая.
Удахгүй МАН-ын Бага хурлаа хийнэ. Одоо үүнийг зарлачихая. Хурал дээр шинэчлэлийн асуудлаа ярина.
2 comments
үнэхээр өөрийн чадахгүйг бусад руу чихээд хэсэг хугацаанд бусадаас тохиролцон авч өгөлцөөд олсоноо хайцаалаад С Баяр шиг зугтаж улс төрөөр эргэлдэж зугаацах эрх монголын ямарч сайд дарга нарт байхгүй одоо худлаа сенсаци дэгдээж анхаарал сарниулж өөрийгөө рекламдаж үнэлчихээд зугтдаг мода байх ёсгүй хууртах ч болохгүй
Лам олдохгүй бол буцахдаа таныг зална…