Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-аас зээл олгоход хамаарал бүхий албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өгсөн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооноос өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байна. Ингэхдээ 2017 оны зургадугаар сарын 14-нд ХХААХҮ-ийн сайдын А 76-р тушаалаар батлагдсан ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах журмыг өөрчлөх шаардлагатайг уламжилжээ.
2016 оны арваннэгдүгээр сард ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах түр журам баталсан байна. Уг журмыг 2017 оны зургадугаар сарын 14-нд ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн журмыг өөрчилж баталсан аж. Энэхүү журмыг өөрчилснөөс болж, өнөөдрийн их маргаан, Монгол Улсыг донсолгож байгаа үйлдлүүдийн эхлэл тавигдсан гэж тус холбоо үзэж байгаа юм байна.
Тийм учраас ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнг шалгуулахаар өгчээ. Мөн ЖДҮХС-ийн төсөл сонгон шалгаруулах хороо нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Эдгээр гишүүний гурав нь ХХААХҮЯ-аас, гурав нь ЖДҮХС-аас үлдсэн нэг нь төрийн бус байгууллагаас оролцсон гишүүд юм. Эдгээр гишүүд 134 ААН-ээс 122 УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдэд зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж, мөн АТГ-т шалгуулахаар өгсөн хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: Itoim.mn
4 comments
Нэр илэрсэн луйварчдыг хуугаар нь халаж шалгуулах хэрэгтэй,энэ бол хэлмэгдүүлэлт огт биш,энэ намаас төрд шургалсан этгээдүүд бол бүгд луйварчид,өнөөх жаран тэрбумынхан шүүдээ,жаран тэрбумын толгойлогч гар хөлнүүд ичих ч үгүй бусдын асуудал яриад шившиг болж суух юм,эднээс л эхлэж төрөө цэвэрлэх хэрэгтэй.
кк, миеэгийн найз биз дээ…
Ми.Энхболдын тавьсан хүн. Цогзолмаа, Очирбат гээд дандаа чадваргүй хүмүүс яаж олдог байна аа. Одоо Ми Энхболдыг өөрийг нь зайлуулж энэ намыг шудрага болгооч Хүрэлсүх ээ.
Энэ шуналтангуудыг нэг өдөр ард түмэн толгой нь авна даа Одоо ч яахав мөнгөнд шунаад толгойгоо ч мартаад явж байгаа байх