Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Жигшүүрт хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг шүүх хурал маргааш буюу энэ сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гарчээ.
Сануулахад, дээрх гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон. Шүүхээс уг хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.