Британийн алдарт поп хамтлаг Spice Girls удахгүй нэгдэх гэж байгаагаа дахин зарлаж, удахгүй тоглолтоо эхлүүлнэ гэж мэдэгдлээ.
-Бид аялаг тоглолт хийх болно. Spice World дэлхийн хэмжээний аялал тоглолт болох гэж байгаагаа мэдэгдэхдээ үнэхээр их баяртай байна. Тасалбар бямба гарагаас (11-р сарын 10) 10:30 цагаас худалдаан гарч эхэлнэ- хэмээн тус хамтлагийн Твиттер-тээ жиргэжээ.
Тус хамтлаг нэгдэх гэж байгаа тухай мэдээлэл өмнө нь хэвлэлүүдээр гарч байсан боловч удахгй болох тоглолтын анонсоос харахад хамтлагийнхан Виктория Бэкхемгүйгээр цааш явахаар шийдсэн бололтой. Уг нь Spice Girls-ын өөр нэгэн гишүүн Мелани Браун дуугүй Виктория маань хамтлагтаа эргэн нэгдэнэ гэж мэдэгдэж байсан билээ.
Тус хамтлаг 1994 онд анх байгуулагдаж, хоёрхон жилийн дараа дэлхий дахинаа алдаршсан юм. Тэдний Wannabe дуу хит болж, хөгжмийн чартуудад тэргүүлж байлаа. Тус хамтлаг 2000 онд бутарсан ч 2007, 2008 онд эргэн нэгдэж, түүнчлэн 2012 оны Лондоны Зуны Олимпийн хаалтын ажиллагаанд оролцож байсан билээ.