Өчигдөр ОХУ-ын Сибирийн Ханты-Мансийск мужид засварын ажил явагдаж байсан гүүр нурснаас хоёр хүн амь үрэгдэж, таван хүн бэртжээ. Тус мужийн Нефтеюганск дүүргийн Карактеевы тосгоны ойролцоох гүүр нурж, барилгын өргөгч цамхаг, ачааны машин голын усанд унасан байна.
Өнгөрсөн сар орчим хугацаанд ОХУ-д гүүр нурсан дөрөв дэх тохиолдол энэ болж байгаа юм. Аравдугаар сарын эхээр хүнд ачаатай машин Алс Дорнодын Приморийн хязгаарт зорчих үед гүүр нурсан юм. Аравдугаар сарын 26-нд мөн тус бүс нутагт бас нэг гүүр нурж, хоёр хүний амь үрэгджээ.
Өнгөрсөн сард Мордовын хязгаарт өөр нэг гүүр нурсан боловч хүний амь, бие хохирсон тухай мэдээлээгүй юм. Өмнөх гурван тохиолдолд хүнд ачаатай машин дээгүүр нь зорчих үед гүүрнүүд нурсан байна. Долоо хоногийн өмнө Мурманскийн эрэгт ОХУ-д хамгийн томд тооцогдох хөлөг онгоц засварын тавцан живснээс нэг хүний амь үрэгдэж, дөрвөн хүн бэртсэн билээ.
Эх сурвалж: ТАСС, Интерфакс