АНУ-д амьдардаг Жон Аллэйр хэмээх энэ залууг хамгийн азгүй, бас хамгаас азтай залуу гэж хэлж болно. Өдгөө хорин хэдхэн настай түүнийг цагтаа 200 хил хол давсан жинтэй гахай шиг амьтан байсан гэдэгт итгэх хүн ховор. Харин өнөөдөр тэр дөнгөж 60 хил жинтэй.
Жоныг өсвөр насны хөвгүүн байхад нь аав, ээж хоёр нь салсан явдал түүнд сэтгэл зүйн хүнд цохилт болжээ. Ядаж байхад аавтайгаа хоёулаа үлдсэн ч түүний аав нь эцсийн шатандаа орж, эмчилгээ авахааргүй болсон хорт хавдар өвчнөөр шаналах болсон байна.
Давхар цохилтонд орж, яахаа мэдэхээ байсан залуухан хөвгүүн сэтгэлийн зовлонгоо дийлэхээ байж, өдрийг зүгээр л ховдоглон идэж өнгөрүүлдэг болжээ. Гэрийнхээ хөргөгчийг есөн зүйлийн бэлэн хоол, амттан зэргээр дүүргээд цагийг идэж өнгөрүүлдэг Жон хэдхэн жилийн дотор Нэгдсэн Улсын хамгийн тарган залуусын тоонд орж, биеийн жин нь 200 хил хүрчээ.
Одоо над шиг ийм гахайг ямар эмэгтэй тоох билээ хэмээн улам сэтгэлээр унаж, би өнгөрсөн хүн гээд үргэлжлүүлэн идсээр байсан Жоны амьдралыг өөрчлөх гайхалтай сайхан бэлгийг бурхан түүнд бэлдсэн байсныг тэр өөрөө ч мэдэлгүй явсан юм. Ингэж явсаар нэг л өдөр хамгийн тарган, бас царай муутай залууг Кайла хэмээх нэгэн сайхан сэтгэлтэй бүсгүй хүн ёсоор хайрлан дурлаж, улмаар тэд хуримаа хийхээр шийджээ.
Чухам энэ цаг үеэс эхэлж Жон хайртай бүсгүйнхээ төлөө биеийн илүүдэл жингээ хасч турахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна. Гэвч 200 хол давсан жинтэй бүдүүн залуугийн хувьд тэр их өөхийг хайлуулж, булчин болгож хувиргана гэдэг тийм ч амар хийчих ажил биш байлаа. Жон фитнест явж, чадлаараа л хичээж байсан ч ганц хоёрхон хил хассанаас өөр дорвитой амжилт гарсангүй.
“Би нэг сэтгэлээр унаж, бас хайртай бүсгүй, намайг гэсэн сэтгэлтэй энэ дэлхийн цорын ганц хүн болох Кайлагийнхаа хайрын хүчээр нэг итгэлээ олж авч, турахын төлөө тэмцэлдсээр л байсан. Эцэст нь би жил гаруйн дотор 150 хил жин хасч, одоо дөнгөж 60 гаруй хилтэй болсон. Энэ бүхэн бол миний өөрийн гэхээс илүүтэй миний хайртай бүсгүй Кайлагийн минь л хүч, хөдөлмөр. Тэр өдөр бүр миний дэргэд байж, намайг чи чадна аа хэмээн зоригжуулсаар байсан.
Эр нөхрөө бэлтгэлийн зааланд бэлтгэл хийхээр явахад нь өөрөө хийх ажилгүй юм шиг цуг дагаж явдаг эмэгтэйчүүд орчин үед хэд байдаг билээ дээ. Харин миний Кайла бол тийм биш. Тэр үргэлж миний дэргэд байж, намайг бэлтгэл хийхэд минь дагаж явж, хоолыг минь тохируулж өгч, яг л миний ээж шиг байсаар ирсэн. Нялх хүүхдээ бөөцийлж байгаа эх хүн шиг” хэмээн гайхамшгийг бүтээж чадсан Жон ярьж байна.
Тэрээр фитнесээр хичээллэхээс гадна фэйсбүүкээс санаандгүй олж авсан тураах дасгалыг гэрийн нөхцөлд өдөр алгасалгүй хийсээр ийм амжилтанд хүрч чаджээ. Бүхэл бүтэн 150 хилээр жингээ хасч, булчинлаг сайхан залуу болж чадсаныхаа нууцыг Жон өөрөө ямар нэгэн дасгал, фэйсбүүк энэ тэр биш, ердөө л хайрын хүч хэмээн тайлбарлаж байгаа юм.
Интернэтэд тавьсан түүний зургийн доор нэгэн хүн “Хайрлаад л дурлаад л байвал тураад байх юм биш үү” хэмээн сэтгэгдэл үлдээсэн бол өөр нэгэн хүн “Гол нь тэр хайр нь хуурамч биш, чин сэтгэлийн хайр байх ёстой юм биш үү” хэмээн бичээд амжжээ.
Эх сурвалж: Feedytv.com, Google.com
4 comments
Юуны чинь л
OGOOMOR SETGELEER
мэс засалд оржээ
турсаны дараа илүүдэл арьсыг нь л мэс заслаар авдаг юм, түүнээс тарган хүний өөхийг мэс заслаар авдаггүй