Ургац хураалт дуусч, урьдчилсан дүнгээр 409.6 мянган тонн үр тариа, 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал хураан авлаа хэмээн Ургацын төв штабаас мэдээллээ.
Үүнийг өмнөх онтой харьцуулахад үр тариа 172.6 мянган тонноор, төмс 44.5 мянган тонноор, хүнсний ногоо 14.5 мянган тонноор, тэжээл 57.3 мянган тонноор, тосны ургамал 7.2 мянган тонноор өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү Монгол Улс улаанбуудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрджээ. Засгийн газраас долоон аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлэн, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажилласан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин