2018-11-03 15:051min02

Ш.Батхүүгийн цагдан хорих хугацааг дахин сунгав

BATKHUU

Африкийн Стандарт банкны барьцаанд “Эрдэнэт” үйлдвэрийг тавьж зээл авсан Ш.Батхүүг хорьж, мөрдөн шалгах хугацааг сунгах саналыг (2018.11.01) Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Өчигдөр (2018.11.02) тус шүүх энэ асуудлыг хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгах шийдвэр гаргасан байна.