Хөгжлийн банкны хэрэг буюу тус банкнаас зээл авсан улстөрчдийн хэрэг шийдэгдэх дөхөж байгаа бололтой. АТГ хэргийг шалгаж дуусаад, прокурорын байгууллагад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн байна.
Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд 6 их наяд төгрөгийн зээл гаргасан бөгөөд дийлэхийг нь улстөрчид авсан юм. Хоёр жилийн өмнгө УИХ-аас томилогдсон Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсэг зээлийн 70 хувийг эргэн төлөгдөх боломжгүй хэмээн дүгнэж байсан.
Тус банкнаас зээл авч шалгагдаж байгаа улстөрчдийг
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпил
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар
Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулга нар толгойлж байгаа юм.
6 comments
shal ineedtei um arga aa barj baigaa um uu daa
ger xoroololiin bayanselenge xurtel tord orood tomorxoor yer ene uls torchid gegch xen bolood bnaa
АН баахан шоудаад бгаа болохоос яг ухвал адилхан луйварчид. Хэн хэнийг авсаныг нь зарлаач.
авсны хойно төлдөг нь орчлонгийн жам.төлөх боломжгүй гэж хуцсан байх юм. зовлонгоороо, амиараа төлдөг жамтай. дахин шүтээд байдаг АНУ чинь алах ялыг сэргээхийг хүсэгчид дийлэнх болоод байгааг анхаараасай
Ийм юмыг хулгай гэхгүй зээл гэдэг болсон ш дээ
толгойг ны ав