Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаан (2018.11 сарын 01-02) болж өнгөрлөө. НИТХ-аар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц болон 2019 оны Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцсэн.
Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувийн ажил, амьдрал Улаанбаатар хоттой салшгүй холбоотой байдаг. Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд төрийн үйлчилгээний хүртээмж муу, ачаалал хэт өндөр байгаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хуваах саналыг Хотын дарга С.Батболд гаргасан байна.
Хүн амын тоо, нягтаршлыг үндэслэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, шинээр дүүрэг байгуулах асуудлаар мөн төлөөлөгч Б.Сүхбаатар, төлөөлөгч Ш.Төмөрбаатар нар гаргажээ. Дээрх саналыг НИТХ дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
1 comment
buun zardal