Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөөдөр үүлэрхэг, салхи баруун хойноос секундэд 7-12 метрт хүрнэ. Зарим үед секундэд 12-14 метрт хүрч ширүүснэ. Харин Улаанбаатарт хур тунадас орохгүй, өдөртөө -4-6 градус хүйтэн байх гэнэ. Мөн харьцангуй чийгшил 67 орчим хувь, агаарын даралт 872 орчим гектопаскаль байна.
Мөн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи арваннэгдүгээр сарын 2-3-нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.