Сагсан бөмбөгийн 3×3 төрлийн U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, 2019 оны зургадугаар сард болох ДАШТ-ийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулахаар болсон талаар fiba.basketball.com сайтад дурджээ. 2011 онд Италийн Римини хотод анх зохион байгуулсан уг тэмцээнийг долоо дахь удаагаа ийнхүү Монгол Улсад болох аж.
Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөнө. Тус эрхийг 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбоо манай улсад албан ёсоор олгох үед Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо”-ны ерөнхийлөгч Л.Мягмаржав гарын үсэг зуран хүлээн авчээ.
Тэрбээр, “Монгол Улсад U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгосонд бид их хүндэтгэлтэй хандаж байна. Тус тэмцээн нь Монгол улсын багийн спортын түүхэнд тохиож буй, эзэн орны хувиар зохион байгуулах анхны ДАШТ юм” гэж хэлснийг тус сайтад дурджээ.
ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөнө. Манай шигшээ багийн хувьд тус насны ангиллаар Ази тивээс хүрэл медаль, Хүүхдийн олимпийн наадамд оролцсон амжилттай байгаа юм.
Эх сурвалж: gogo.mn