Ардчиллын алтан хараацайнууд эх орондоо элэггүй, эдийн шуналаар өвчилсөн хүмүүс болж

“Ардчиллын АЛТАН ХАРААЦАЙНУУД” гэгдсэн залуус маань бүгд л эх орондоо элэггүй, ард түмэндээ ивээлгүй, ЭДИЙН ШУНАЛААР ӨВЧИЛСӨН хүмүүс байжээ …, … Жишээ нь Элбэгдоржийг ард олон таньж мэдээгүй, Элбэгдорж өөрөө ч ард түмнийхээ аж байдлыг таньж ойлгоогүй. Бат-Үүлийн сурлага, сахилгыг үнэлэх аваас “Дунд”-аас доогуур, Элбэгдоржийнх ч мөн ялгаагүй… (эх сурвалж Sonin.mn Судлаач,профессор Д.Чулуунжав) … Ардчиллын ёозгүй хувилбарыг засах, өөрчлөх ХҮЧ байна уу?… Өөрийн гэсэн газар нутагтай, хэл, соёлтой ард түмэн бүр хэн нэгний дарлал, хүчирхийлэл, мөлжлөггүйгээр эрх чөлөөтэй, эрүүл, тайван аж төрөхийг хүсдэг. Төр засгаа өөрсдөө чөлөөтэй сонгон байгуулж, өөрсөддөө үйлчлүүлэхийг хүсдэг.

Энэхүү өнө эртний, бас мөнхийн хүслийг ардчилал биелүүлж өгөх байх гэж найддаг. Тэгээд боломж гармагц л ардчиллын төлөө гэгдэх хөдөлгөөн бүрийг, хүн бүрийг дэмжиж саналаа өгцгөөдөг. Гэвч харамсалтай нь ард түмнүүдийн ихэнх нь хулхи ардчилагчдад хууртаж, бүр хохирч үлддэг байна. Хууртаж цөхөрсөн олон улс орон эргээд хаант засаг, нэг намын ноёрхол, “хүчтэй гар”-ыг сонгон авсан тохиолдол ч олон буй.
Хөгжил, шинэчлэлийг хүсээд ядуурал, дампуурал, цадаж ханахаа үл мэдэх олигархуудын мөлжлөг, дарангуйлалд ороод хэрхэхээ мэдэхээ байсан улс орнууд өнөөдөр ч олон байна. 

Ардчилсан гэгдэх засаглалын хамгийн ёозгүй, онцын хор хөнөөлтэй нэгэн хулхи хувилбар Монгол оронд маань төрж бойжоод Монголын нийгмийг өвчлүүлчихлээ. Энэ янзаараа удвал ард бид Монголоо бүх талаар нь алдах болно. “Барагдсан ч гэсэн бараан хээрийн үлдэгдэл бий” гэгдэхээр байсан уламжлалт нийгмийн үнэт зүйлүүд, монгол хүний үнэт зүйлүүд жилээс жилд л устаж алга болсоор байна. Ингэ ингэсээр эцэсдээ үндэсний эв нэгдэл ч гэсэн олон намын бусармаг үйл ажиллагааны балгаар устаж бид монголчууд “шуудайнд хийсэн эвэр” болж үлдэхнээ.

Ийм аюул хаяанд ирчихээд цус, нулимсанд шүлэнгэтэн сүүтэгнэж байх боллоо…
Ардчилсан өөрчлөлт, шинэчлэл хийх зорилго, түүний хэрэгжилт нь Ази, Европ, Америк, Африкт тун ч олон янзын мөр үлдээжээ. Цус, хүчирхийлэл, ядуурал, дампуурал, иргэний дайн гэх гамшиг төрүүлсэн “Ардчилал” байгаа нь түүхэн баримт билээ.

Зөв зүйтэй зорилго тавиад ард олон нэгдэж тэмцсэн, дэмжсэн байтал яагаад муу үр дагавар, хөнөөлт үр дагавар гардаг билээ. Энэний учир, шалтгаан жишээ нь Монголд маань юу байв аа? Энэ асуултын хариултыг бид Монголын нийгмийг бүрэн эрхтэйгээр удирдаж ирсэн улстөрийн намуудаас, тэдгээрийн удирдах бүлэглэлүүдээс шаардан авах ёстой. Ийм байдалд хөтлөн хүргэсний хариуцлагыг мөн тэдэнтэй тооцох учиртай.

Жирийн иргэд бид нэхэл хатуутай байж, буруутныг яллаж, удтал үл мартагдахуйц сургамж, сануулгыг үлдээх ёстой. Монголын төрд шуналын микробууд шургалаад үе улиран үлдэж, үржиж олшрох боломжийг дахин давтан олгож болохгүй. Энэ үзэгдлийг эгнэгт таслан зогсоож, нэгмөсөн хаах, хориглох ёстой. Энэ зорилгоор мөнхүү гамшигт үзэгдлийн үүсэх шалтгаан, нөхцөл, хөнөөлт үр дагавар, илрэн гарах хэлбэр, арга механизмыг илчлэн тайлбарлаж, олон түмэнд ойлгуулж, урьдчилан сэргийлж байх үндэсний чадамж, дархлааг буй болгох ёстой.

Манай сэхээтнүүдийн тэргүүний хэсэг, оюунлаг хэсэг, элит хэсэг энэ талын үйл ажиллагааг идэвхтэйгээр оройлон, манлайлан өрнүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Улс эх орон, угсаа гарвалиа хүндэлдэг, хайрладаг эх оронч хүмүүс энэ хэрэгт өргөнөөр оролцох ёстой. Энэ бол шударга иргэн нэгбүрийн журамт үүрэг мөн юм. Монгол улс, монгол хүмүүс, монголын нийгэм хуурамч, хулхи улстөрчдөд зохих ял, зэмлэлийг заавал оногдуулж, биечлэн эдлүүлэх ёстой. Ардчилсан нийгэмд хэн ч болов “гавъяатан аваас шагнагдах, гайтан аваас яллагдах” учиртай. Эх орон, нийгэм маань ядуурах, хоцрогдох, дампуурах аваас бидний л хүү, охид, ач, зээ нар өвчин, өлсгөлөнд нэрвэгдэж зарц, боолын хувь заяаг эдлэх болно…

Гажуудалд гүнзгий автсан хулхи, хуурамч ардчиллыг үзэн ядах болсон ард иргэд итгэл алдарч гутарснаасаа болоод ганц хүний, эсвээс цөөнхийн харгис дарангуйлагч дэглэмийг хүсэмжлэхэд хүрдэг. Иймэрхүү байдлаар эзэн гүрний болон ноёрхогч, мөлжигч анги, бүлгийн засаглал дахин сэргэсэн тохиолдол ч мөн цөөнгүй.

Ардчиллын нэр хүндийг унагааж, авлига, луйварт идэгдэж, хүн амын 60-70 хувийг ядууруулж, төр засгийн эрхийг хууль бус аргаар авч, ард түмний өмч – баялгийг заль, мэхээр цөөн гэр бүлд өгч шударга ёсыг зөрчсөөр ирсэн улстөрийн намуудыг тарааж удирдах бүлэглэлийг эрүүгийн хариуцлагад татах нь Ардчиллыг аврах цорын ганц зам болчихсон улс орон, нийгэм өнөөдөр мөн цөөнгүй байна.

Ардчиллын төлөө босож тэмцсэн олон түмний хөдөлгөөний ачаар улс орны төрийн дээд эрх мэдэлд хүрэх бололцоотой болсон хоёр намын удирдах бүлэглэл нь “зөв сэтгэл, шаардлагатай мэдлэг” үгүй хүмүүсээс бүрэлдэх болсон нь Монголын эмгэнэл юм.

Одоо эргээд харахад 1991 оноос хойших 28 жилийн дотор МАХН, МАН (монголын ардчилсан нам)-аас улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайдууд, УИХ-ын гишүүд, шүүх, прокурор, цагдаагийн газрын дарга байгсдаас 90 гаруй хувь нь хэрэг дээрээ “Ардчиллын далд дайсан, Ардчиллыг булшлагчид” байжээ. Тэд зөвхөн л их шуналдаа автцагааж, том хулгай, луйварт далдуур оролцоцгоож, баяжиж хөрөнгөжихийг л хичээцгээжээ. Одоо тэдний ил, далд, нуусан, нөөсөн хөрөнгийг олж тоолох аваас бүгд л тэрбумтан болцгоожээ.

Зөвхөн бэлэн мөнгөний хадгаламж нь (Монголын банкуудад байгаа) гэхэд л нэг тэрбумаас илүү хөрөнгөтэй хүмүүс олон байна. Гэрт нь байгаа үнэт эдлэл, үл хөдлөх хөрөнгө, газар, үйлдвэрүүд, эзэмшдэг хувьцаа, мал, офшор бүс дэх долларын тоог хамтатган нэмэх аваас өнгөрсөн 28 жилийн дотор тэдний хулгайлсан, луйвардсан, авлигад авсан мөнгөний дүн гарах болно. Өнгөрсөн 28 жилд мөнхүү хоёр намын удирдах бүлэглэл бараг 100 хувь шахам хулгайч, луйварчдаас бүрэлдэж байсны гайгаар монголчууд бид өнөөдөр өрөнд баригдаж гүйцээд байна.

Өнгөрсөн 28 жилийн туршид дурдсан хоёр намаас хийж байсан “улстөрийн томилгоо” гээчид нь бүгд цаанаа авлига, наймаа байсан бололтой. Тэр нь яван газар авч, бүр цагаандаа гараад эцэс сүүлдээ төрийн бүх албыг далд дуудлага худалдаа болгожээ. Ийм хэмжээнд хүргэж төгөлдөржүүлэхийг сэдэж, төлөвлөсөн нууц төлөвлөгөөнүүд ч гарч иржээ. Энэ бол Монгол оронд Ардчилал мөхөхийн, том хулгай луйвар цаашид төрөөс албан бусаар дэмжигдэхийн илрэл, дохио юм. Энэ бол Ардчилал бүрэн дампууралд орох нэгэн шулуун зам мөн болно.

Монгол улсаа, эх орноо, үндэс угсаагаа, ард иргэдээ гэх сэтгэл, ивээлгүй, дээр нь улс орноо өөд нь татах ухаан, боловсролгүй хүмүүс ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд, Нийслэлийн захирагч, аймгийн даргын тушаалд улстөрийн томилгоо гэх нэрээр, цаагуураа бол уг албан тушаалыг намдаа өргөх хандив нэрээр худалдан авч байгаа нь Монголыг бүхэлд нь, хот ба хөдөөг цугт нь 28 жил бүх талаар самарч, бүх талаар сульдуулж, бүр тахир дутуу (хөгжлийн бэрхшээлтэй) болгожээ.

Нийгмийн амьдрал, аж ахуйн салбаруудын талаар зохих түвшний мэдлэг, боловсролгүй, доороос энгийнээс эхэлж таньж эзэмшсэн практик, туршлагагүй, хал үзэж хашир суусан, нас дагаж хуримтлагдсан хэрсүү ухаангүй, хийрхүү, сувдаг, хэр чадлаа үл мэдэх залууст улс орон, ард түмний хувь заяатай шууд холбоотой том том албан тушаал, эрх мэдэл өгөх нь юунд хүргэдгийн сонгодог жишээг өнөөдрийн Монголоос дэлхий нийт харж, харамсаж байна. Тийм залуусын зарим нь бүр бүтэн 28 жилийн туршид төрийн дээд, төв байгууллагад ажиллаад ч ард иргэдээ хайрлах сэтгэлтэй болж чадсангүй, ухаажиж хэрсүүжиж жинхэнэ удирдах ажилтан болж төлөвшсөнгүй. Энэ бол гайхшрал төрүүлэхүйц баримт юм…

Улсын Их Хурлын сонгуулиар олонхи болсон намын удирдах бүлэг (хотын болон аймгуудын) бүхлээрээ, дээр нь бас ах дүү, төрөл садан нь нэмэгдээд татвар төлөгчдийн мөнгө болох улсын төсвийг хувааж идэхээр хачиг болон наалдаад дөрвөн жилийн дотор хувалз болж хувирсаар байв. Тэдний томчуулд нь “төрөөс төрсөн тэрбумтан” гэх нэр цол олгож овсгоо самбааг нь нам дотроо магтаж, туршлагаас нь суралцдаг болсон юм. Ийм арга, замаар хоёр намын боловсон хүчин лобби, тендер, албан тушаалын наймаа, рекет, шантааж, авлига мэтийн бусармаг бүхэнд гаршиж бүр “хоцрогдсон” дарга нартаа эргэж багшлах болжээ. Намуудын амьдрал залуу луйварчдын эрээ цээргүй үйл ажиллагаагаар “цэцэглэж”, түүх нь гэмт хэргийн хавтас болон зузаарсаар байна.

“Ардчиллын алтан хараацайнууд” гэгдсэн залуус маань бүгд л эх орондоо элэггүй, ард түмэндээ ивээлгүй, эдийн шуналаар өвчилсөн хүмүүс байжээ. Тэд ийм хүмүүс болохыг жирийн иргэд, сонгогчид ер мэдээгүй билээ. Учир нь тэд бүгдээрээ л анхандаа хэн ч биш байв. Нас нь хүүхдээрээ, туршлага ба бүтээлгүй, аль нэг салбарын нарийн мэргэжилтэн ч биш, тэргүүний ажилтан ч биш, ядаж “Онц сурлагатангууд, улаан дипломтонгууд” ч биш…

Жишээ нь Элбэгдоржийг ард олон таньж мэдээгүй, Элбэгдорж өөрөө ч ард түмнийхээ аж байдлыг таньж ойлгоогүй. Бат-Үүлийн сурлага, сахилгыг үнэлэх аваас “Дунд”-аас доогуур, Элбэгдоржийнх ч мөн ялгаагүй.

Аль аль нь л Монголын нийгмийг, Улс ардын аж ахуйг бүхлээр нь битгий хэл зөвхөн аль нэгэн ганц салбарыг л өөд нь татчих мэдлэг, туршлага, нас дагаж ирдэг хэрсүү ухаан үгүй. Гэтэл сонгогч олон иймэрдүү хүмүүст итгэл өгч, найдаж, хоосон горьдлого өвөртөлсөөр, үл биелэх хүсэл, эрмэлзэлд хөтлөгдсөөр 28 жил болчихлоо. Энэ хугацаанд тэд УИХ-ын гишүүн, сайд, ерөнхий сайд, Нийслэл хотын захирагч, бүр ерөнхийлөгч, ерөнхий сайдын эрхийг эдэлснийг яана аа! Харамсмаар, эмгэнэмээр, сонгогчид, олон түмэн өөрсдийгөө ч үзэн ядмаар!… “Ямар ард түмэн байна, яг тиймэрдүү л төр байдаг”, “ардчилсан засаглалыг зөв явуулах нь ард түмний боловсрол, соёл, ухамсраас шалтгаалдаг” гэцгээдэг дээ! “Хүн болох нь багаасаа, хүлэг болох нь унаганаасаа” гэдэг мөн ч үнэн, мөн ч үнэтэй үг юм даа!…

Шинэ, залуу боловсон хүчнийг сургаад, хүмүүжүүлээд, хөдөлмөр-үйлдвэрлэлийн талбар дээр 10-аас олон жил ажиллуулж “хал үзүүлж, хашир суулгаад”, ингэх явцдаа эх түүхийн мэдлэг, үндэсний үзлээр оюун бодлыг нь ирлэж, ишлэж өгөөд, ганцхүү ингэсний сүүлээр л төр засгийн том албанд дэвшүүлэн ажиллуулдаг сайхан, зөв уламжлалтай улс орнууд бас байна аа! Монголчууд бид тэднээс суралцах ёстой.

Үндэсний эв нэгдэл, үндэсний зорилго, тэмүүлэл, үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг манай сэхээтнүүд, тэдний манлайлах хэсэг, хөтлөх хэсэг, нэр хүндтэй хэсэг, хийсэн юмтай, бүтээлтэй хэсэг цаг ямагт анхаарлынхаа төвд байлгаж, ард олонд сурталчлан таниулж, хамгаалж, улстөрчдөөр сахиулж, мөрдүүлж байх ёстой. Энэ бол тэдний эх оронч үүрэг, журамт үүрэг билээ. Эс ингэх аваас л өнөөдрийнх шиг эмгэнэлт байдал давтагдаж, газар авч, улиран үлдэж, эцэс сүүлдээ Монгол улс, монгол үндэстэн мөхөж, түүхийн тавцангаас арчигдаж, устаж үгүй болох болно.

Судлаач, профессор Д.ЧУЛУУНЖАВ

updown.mn

Мэдээний админ

Learn More →

43 thoughts on “Ардчиллын алтан хараацайнууд эх орондоо элэггүй, эдийн шуналаар өвчилсөн хүмүүс болж

  1. Нэргүй 2018-11-02 11:07 at 11:07

    МАН амь тавих хугацаагаа жаахан сунгах гнж ёстой үйлээ үзэж үсээ зулгааж байгаа юмуудаа. Ингэж ч байх гээ дээ. Өрөвдмөар ч юм шиг …

    Хариулах
  2. irgen 2018-11-02 11:29 at 11:29

    Ер нь Ардчилал гэж байхгүй Үлгэр гэдгийг одоо хүмүүс ойлгож байгаа байлгүй дэ .Цаана нь жинхэнэ эзэн нь олох ашгаа тоолоод сууж байгаа да. Энэ хэд зүгээр л хүүхэлдэйнүүд … Бидэндээ л том харагдаж байгаа болохоос

    Хариулах
    1. Botsman 2019-12-11 07:50 at 07:50

      Za unen chin naadahchin shuu de. Ardchilal gej ugaasaa bhgui , togloom

      Хариулах
  3. зочин 2018-11-02 12:35 at 12:35

    МАН одоо нөгөө аргаа хэрглэх гэж бид буруугүй бүх буруу ардчил буруутай бид хамгийн сан ажилсан гэж олонжил орилсон доо булав ч бултайн далдвч далдайн бид мэднэ МАН маш олон хулгайч тай маш олон жил ард түмний толгойг угааж өөрсөнийгөө цэвр гээд бид үнэмшихгүй

    Хариулах
  4. баагий 2018-11-02 14:35 at 14:35

    өөрөө унасан хүүхэд уйлахгүй гэж үнэн үгдээ

    Хариулах
  5. Монгол 2018-11-02 14:40 at 14:40

    Үнэхээр зөв зүйтэй юм бичжээ. Гэхдээ үүнийг амьдралд яаж ажил хэрэг болгох вэ????

    Хариулах
    1. Зочин 2019-12-15 09:10 at 09:10

      Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж байж сонголт өөрөө тогтоно!
      МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ЗАСАГ ХУУЛЬ САНААЧЛАГЧ МАХН–ЫН
      дэвшүүлсэн хувилбарыг МОНГОЛ ҮНДЭСНИЙ ИХ ХУРАЛДАЙ зохион байгуулах замаар хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж үр дүнд хүрэх боломж бий! Гагцхүү нэгдэж чадна гэдэгт онол практикийн хувьд нэгдсэн зохион байгуулалттайгаар итгэл
      үнэмшилтэй ажиллах нь чухал!!! Улс төрийн намууд хамтарч нэгдэж нэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах үзэл баримтлал монгол улсын гадаад дотоод нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх ёстой!

      Хариулах
  6. Zochin 2018-11-02 14:47 at 14:47

    Ardchilal ch gej dee buruu togtoltsootoigoor uls ornoo udurdsan ardchilaliin heden nuhduud bayajsanaas tsaashgui baliar zavaan garuudiig burhan shiitgej l taaraaa

    Хариулах
  7. Зочин 2018-11-02 14:49 at 14:49

    МАН-аар дүүрэн хулгайч байгаа шүү дээ. Тэд нарыг бичээч. МАН Монголын төрийг 21 жил удирдав. Харин АН 9 жил удирдсан. Хариуцлагыг хэн нь илүү хүлээх ёстой юм бэ????? Чулуунжавын судлаач гэж юу байсан юм бэ? Эрдмийн зэрэг ч хамгаалаагүй нөхөр. Юу нь профессор байхав дээ. Өөрөө өөрийгөө профессор гэж нэрлэсэн нөхөр. Чадвал доктор хамгаалчихаач.

    Хариулах
    1. Зочин 2018-11-04 16:25 at 16:25

      МАН АН 2ийг 2тусд нь ялгаж үзэх шаардлага байхгүй 2уулаа л Ардчилалын үед төрөн гарсан намууд шүү дээ Ардчилал гэдэг чинь томчууд нь хуульгүй дураараа дуриг гэсэн үг юм гэдэг нь харагдаж байна даа МОНГОЛ УЛСАД АРДЧИЛАЛ ГЭДЭГ ТОГТОЛЦЦОО Л ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ НЬ ХАРАГДААД Л БАЙНА ДАА Бүх муу муухайгийн эхлэл 1990 оноос хойших шүү дээ

      Хариулах
  8. Буяа 2018-11-02 14:57 at 14:57

    Доктор хүн ардчилалд буруу өгч, өөрийнхөө улаантнуудыг хамгаалах арга ядсан юм бичжээ, 2 намынханы дотор луйварчид олон байгааг ард түмэн харж байвч хүн төрлөхтний бүтээсэн ардчилалд бурууг өгч байгаа нь үнэхээр өрөвдөлтэй байна даа. Үгүй ядаж баримттай юм бичих хэрэгтэй шүү дээ

    Хариулах
    1. Нэргүй 2018-11-05 13:08 at 13:08

      Баримт нь одоо ил, улам тодроод байхад харахгүй юугаа хийж суугаа юм бэ?

      Хариулах
  9. zochin 2018-11-02 15:18 at 15:18

    Ene nuhur estoi teneg yam bichij esvel zahialgaar bichsen bh ugui bol doktor gedeg ni hudlaa hudaldaad avchihsan bh iim doktor baivalch mongolchuud ichij uhlee gadniihand l bitgii uuriiguu doktor gej helj uzeerei dotroo bol yaahav duurch luivarchin hulgaich gedeg zuvhun neg namd baidag yam bish MAN iinhnii hiisen buzar bulaig delgene gevel ene nasnii amidral hureltsehgui 90 garan jil tur barisan odoo har daa yamar bn

    Хариулах
  10. Зочин 2018-11-02 15:20 at 15:20

    Ардчилсан нийгэм гэж байдаггүй ардчилсан үзэл бодол гэж байдгыг наад өгөр толгойндоо өдөр бүр санаж яв монголчуудаа тэгээд ч алтан хараацай ч хогийн шувуу ш дээ

    Хариулах
  11. зочин 2018-11-02 15:22 at 15:22

    АН-ын энэ хэд бүүр нэг сэтгэлгүй хулгай хийдэг хогнууд байна лээ шүү дээ, 2 удаа улс орныг удирдахдаа бүүр цалингаа тавьж чадахгүй болтол нь эдийн засаг унагааж сүйтгэдэг үхэрүүд шүү дээ,
    Арчаагүй боловсролгүй юмнуудыг засгийн эрхэнд гаргана гэдэг ер нь улс орноо сүйтгүүлнэ гэсэн үг юм билээ дээ,
    Энэ АН гэдэг бүлэгийг тарах хэрэгтэй байх аа даа, Намын дарга нь хүн алаад шоронд сууж байсан, Нийслэлийн намын дарга нь авилгын хэргээр шоронд сууж байсан гэж байгаа, олигтой дарга ч олддоггүй ийм нам шүү дээ

    Хариулах
  12. Мөнхжаргал 2018-11-02 15:25 at 15:25

    1990 оноос хойшхи Монголын улс төрчдийн үнэн нүүр царайг бодитойгоор үзүүлжээ. Үүнийг өөрийгөө сэхээтэн боловсролтой гэж үздэг хүн бүхэн хүлээн зөвшөөрнө. Ямар ч намын гишүүн байсан бид нэг л эх оронтой. Тиймээс улс орноо хорлогчдоос салахын тулд тэдэнд хариуцлага тооцох нь эх оронч сэхээтнүүдийн журамт үүрэг мөнөөс мөн.

    Хариулах
  13. Нэргүй 2018-11-02 15:28 at 15:28

    үнэн зөвөөр нь бичиж энэ хоёр нам яг адилхан нүүрэн дээрээ биенээ муулж цаагуураа төрийг хувааж идэж 28 жил боллоо одоо монгол улс тогтолцоогоо өөрчилж шударга шуналгүй монгол цустай хүмүүсийг сонгох эх орноо удирдуулах ард түмэн хяналт тавьж байх хэрэгтэй

    Хариулах
  14. Зочин 2018-11-02 15:34 at 15:34

    Бао жингийн монгол. Монголын цанкиа . Цанкиагийн элбэгдоржоо гэж ардчилалынхан гоё хулгайчууд шүтнэ шүү одоо энэ ардын намын бүх гишүүд

    Хариулах
  15. Зочин 2018-11-02 16:04 at 16:04

    АРДЧИЛАЛ ГЭЭЧ ЮМ ЕРӨӨС БАЙХГҮЙ,ТИЙМ НЭРИЙН ДОР МОНГОЛ ОРНЫГ СҮЙРҮҮЛЖ ГОЛОМТЫГ НЬ САМАРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГАДНЫН ЭЗЭД АМЕРИКЧУУДЫН ДААЛГАВАРААР ХЭРЭГЖҮҮЛСЭН ХЭДЭН ХУЛГАЙЧ ӨӨРСДИЙГӨӨ АРДЧИЛЛЫНХАН ГЭЖ НЭРЛЭСЭН ЮМ .УЛС ОРНЫГ СӨХРҮҮЛЖ ЧАДЛАА ГЭЖ ТАРВАГАДОРЖ ТУГ ТОЙРЧ ДАХИН ДАХИН ДЭВЭЭД БАЙСНЫГ БИД БҮГД ХАРСАНДАА СЭРЦГЭЭ УХААРЦГАА

    Хариулах
  16. Зочин 2018-11-02 16:06 at 16:06

    АРДЧИЛАЛ ГЭЭЧ ЮМ ЕРӨӨС БАЙХГҮЙ,ТИЙМ НЭРИЙН ДОР МОНГОЛ ОРНЫГ СҮЙРҮҮЛЖ ГОЛОМТЫГ НЬ САМАРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГАДНЫН ЭЗЭД АМЕРИКЧУУДЫН ДААЛГАВАРААР ХЭРЭГЖҮҮЛСЭН ХЭДЭН ХҮН ӨӨРСДИЙГӨӨ АРДЧИЛЛЫНХАН ГЭЖ НЭРЛЭСЭН ЮМ .УЛС ОРНЫГ СӨХРҮҮЛЖ ЧАДЛАА ГЭЖ ЭЛБЭГДОРЖ ТУГ ТОЙРЧ ДАХИН ДАХИН ДЭВЭЭД БАЙСНЫГ БИД БҮГД ХАРСАНДАА СЭРЦГЭЭ УХААРЦГАА

    Хариулах
  17. DD 2018-11-02 16:09 at 16:09

    MANAN MANDTU GAI

    Хариулах
  18. Нэргүй 2018-11-02 16:16 at 16:16

    tsuun hedhen huniig es tootsvoos.. busad n bugd hurungutnuud hulgaichid.. humslagchid bolson.. 2.3 n buur avilgaliin zagalmailsan estguud bolston baih shuu

    Хариулах
  19. зочин 2018-11-02 16:18 at 16:18

    ҮНЭН ЗӨВ БИЧЖЭЭ

    Хариулах
  20. Zochin 2018-11-02 16:21 at 16:21

    Ард тумнийхээ адил жирийн амьдарч байгаа алтан хараацайнууд олон байнаа

    Хариулах
    1. Зочин 2018-11-04 16:33 at 16:33

      Алтан харацай шувуу хогийн амьдардага шувуу өндөгөө иддэг гэл үү дээ Ардчилалийнхан яг адилхан улс аа иддэг цөлөмдөг шуналтангуудийн цуглуулга АН ийн гишүүд дотор ч өөдтөй юмнууд 1 ч байхгүй худлаа дагаж хөөрөгдсөн тэнэгүүд голдуул бий дээ

      Хариулах
  21. Zochin 2018-11-02 16:36 at 16:36

    Unen bichsen bnaa. Ardchilal neriin door horongojih bodlogo yavuulsan. Ard tumniig gazar bolon huviin omchtei bolgoson nereer zambaraagui baidald turhirch, Amerik zagvariin ardchilal buyu uls orniig dotroos ni togtvorgui bolgoj oorsdiin ulstor, EZ-iin haraat baidald oruulah bodlogiin ur dun. Odoo jinhene utgaar ni huvisgal l hiihees oor garts haragdahgui bna. iim baidald hursen horongojson etgeeduud oorsdoo horongoo sain duraaraa huraalgana gej hezee baihgui

    Хариулах
  22. зочин 2018-11-02 16:42 at 16:42

    10 жилд авч байсан дүн хэнд хэрэгтэй юм бэ. хүнийг яаж доош хийх аргаа олж ядаж юм. миний дээд сургуулийн диплом дээр МАХН-ын түүх, ЗХУКН-ын түүх гэх мэт мэргэжилд огт хамаагүй хичээлүүд дунд дүнтэй ш дээ.Тэрнийг харсан зарим нөхөд энэ дээд сургуульдаа муу сурдаг байж гээд ярьдаг далдуур муу хэлдэг шиг байга юм

    Хариулах
  23. irgen 2018-11-02 18:06 at 18:06

    Man ni dald ,An ni il khulgaichuud

    Хариулах
  24. Зочин 2018-11-02 22:53 at 22:53

    Тийн угаасаа бид хоосон байна юмтай болмоор байна гэж гарч ирсэн улс. Тэгээд эцэг эхийнхээ бүтээж байгуулсан үйлдвэр аж ахуйг луйвадаж дээрэмдэж авсан. Одоо өөрсдөө баяжсан улс нь сүйрсэн нэг ийм явцгүй юм болчихсон.

    Хариулах
  25. Tener mongol 2018-11-03 00:41 at 00:41

    Mongoliin ardchilal mongoliig elgeer ni hevtuulsen mongold ardchilaliig yarih hereggui

    Хариулах
  26. Нэргүй 2018-11-04 15:31 at 15:31

    Орос буриад хужаа нар аргагүй ш дээ

    Хариулах
  27. хү 2018-11-04 15:32 at 15:32

    Орос буриад хужаа нар аргагүй ш дээ

    Хариулах
  28. хү 2018-11-04 15:32 at 15:32

    сайн байна өөрсдийгөө л бодох юм

    Хариулах
  29. irgen 2018-11-08 18:36 at 18:36

    usa -iin zamaar yavaad ekh orongui guilgachid bolnoo

    Хариулах
  30. irgen 2018-11-12 21:03 at 21:03

    Turuunii buus tolgoid garnaa gej ene dee ,elentsgiin altan kharaatsai

    Хариулах
  31. Irgen 2019-01-20 12:23 at 12:23

    Unen bichjee.huvia bodson bertegchinguud bsan bna

    Хариулах
  32. зочин 2019-12-12 22:08 at 22:08

    Молекул Батбаяраас авхуулаад бүгд хулгайч, луйварчид.Бүгдий нь үзэн ядаж байна.

    Хариулах
  33. Bayr 2019-12-14 02:24 at 02:24

    Doctor Chuluunjaw barimttai bichjee. 28жил Монголын онцлогтой капитализмын үүсэл мөхлийн жилүүд, Орост 1861-1917 он буюу 56 жилд хувьсгалын тохироо бүрдсэн түүхээс Монголынх 2 дахин хурдтай “мөнгө капитал болох ” үйл явц түүхэнд Английн манафактур112 жил болоод туйлдаа хүрсэн. Суга суга хурдлан юунд хүрдгийг Маркс Ленин нар аль хэдийнэ хэлжээ. Монголыг судалж дүгнэх хүн байна уу…

    Хариулах
  34. Bayr 2019-12-14 02:32 at 02:32

    Мөнгө капитал болохдоо хүүлэх, угаах аргаар хачин хувалз болдог шиг ЖДҮ-д холбогдсон УИХ-ийн 49 гишүүн бэлээхэн баримттай жишээ болж түүхэнд хар мөрөө үлдээлээ. Халдашгүй байдал, хөөн хэлэлцэх хугацаа гэнэ үү? Цагаандаа гарсан луйврын энгийн жишээ биш гэх үү!??

    Хариулах
    1. Зочин 2019-12-14 03:16 at 03:16

      Хачин биш хачиг. Хачиг хувалз болдог болж

      Хариулах
  35. Зочин 2019-12-14 20:35 at 20:35

    Хачиг хувалз болдгоон болоод зуултаа алдаж унах цаг нь 20 оны сонгуулийн өмнө болно гэж мөрийцсөн ч яахав хахаха!!!

    Хариулах
  36. Зочин 2019-12-15 05:28 at 05:28

    Хувалз гэж хэн бэ? ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН хэрэв хувалз болдог паразит- шимэгчийн төрөл хачигаас юуны өөр вэ. Энэ зүйрлэл угтаа чанар нь ижил юм.

    Хариулах
  37. Зочин 2019-12-15 09:16 at 09:16

    Зөв

    Хариулах

Irgen-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн