АНУ-ын Худалдааны яам Хятадын зарим аж ахуйн нэгжийг “экспортод нь хяналт тавих аж ахуйн нэгжүүдийн жагсаалт”-д оруулсан байна. Үүнтэй холбогдуулж аравдугаар сарын 30-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч энэхүү хориг арга хэмжээг эсэргүүцэж, энэ буруу үйлдлээ даруй зогсоохыг шаарджээ.
Хэвлэлийн төлөөлөгч “Фүжянь мужийн Жиньхуа компанийг АНУ-ын Худалдааны яам экспортод хяналт тавих аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад оруулжээ. Америк үндэсний аюулгүй байдлын ухагдахууныг дэвэргэн, экспортод хяналт тавих арга хэмжээг зоргоороо авч хэрэгжүүлж байгааг Хятадын тал эсэргүүцэж, Америкын нэг талт хориг арга хэмжээ нь аж ахуйн нэгжүүдийн олон улсын худалдааны хэвийн байдал, хамтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байна” гэжээ.