Хүний арьсаар гутал хийвэл ямар болох бол гэж та хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Тэгвэл Канадын Монреалийн нэгэн брэнд хүний арьстай төстэй өнгөтэй гутал 10 мянган доллараар санал болгож байна.
Ханна Роуз Далтон, Стивен Раж Бхаскаран хэмээх эхнэр нөхөр хоёрын үүсгэн байгуулсан Fecal Matter компани ер бусын гоо зүйтэй эдлэл зохион бүтээдгээрээ алдартай.
Тус компани заримдаа хүний санаанд оромгүй, бөөлжис цутгам зүйлс урладаг байна.
Харин саяхнаас нэгэн том төсөл хэрэгжүүлж, хүний мутацид орсон хөлтэй адил гутал үйлдвэрлэж эхэлжээ. Тэд бүтээлүүдээ Instagram хуудсандаа тавьсан байна. Зургуудыг анх харахад л хүний арьсаар хийгээгүй гэж үү дээ хэмээн андуурахаар харагддаг.
Үнэхээр л бодит мэт харагддаг эдгээр гутлын өсгий нь эвэр хэлбэртэй бөгөөд хуванцраар хийгдсэн аж.
“Арьсан өсгий”-г уран зураа Сара Ситкин Далтоны хөлийг сайтар судалж байж бүтээжээ. Силиконоор хийгдсэн уг гутал мэнгэ, жижиг үс, арьсны тэгш бус өнгө зэргийг хүртэл бодолцон хийгджээ.