Улаанбаатараас Лондон орох зорилготойгоор эх орноосоо тавдугаар сарын 24-ны өдөр машинтайгаа гарсан хосууд аяллаа амжилттай дуусган эх орондоо ирээд байна. Гурван жилийн өмнөөс хосууд аяллаа төлөвлөж Ази, Европын 35 улсаар аялах зорилготой хилийн дээс алхжээ.
Аялалынхаа турш машиндаа хооллож, унтаж байсан бөгөөд 41 улс орноор аялах хугацаанд 46,000 км замыг туулсан байна. Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа таван сарын турш ийнхүү амжилттай аялаад ирсэн бөгөөд аялалд явах зардлаа Сидней хотод ажиллаж байж олсон аж.
Замын нийт зардлаа тун удахгүй гарган олон нийтэд танилцуулж бага зардлаар хэрхэн олон газар үзэж болох талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцах тэд аяллын турш бичсэн бичлэгээрээ нэвтрүүлэг гаргах гэнэ.
Тэд эх орондоо ирээд хамгийн түрүүнд цээж дүүрэн амьсгалсан гэх бөгөөд П.Амарзаяа “Хамгийн эхлээд нүдээ цэлийтэл харсан, тэр үнэхээр гоё мэдрэмж байсан. Цээжээ дүүртэл амьсгална гэдгийг мэдэрсэн. Эх орондоо хүн тэгж амьсгалж чаддаг юм билээ” хэмээсэн бол түүний нөхөр Ш.Түвшинжаргал “Би хамгийн сайхан газрыг олсон. Үүнтэй хэн ч маргахгүй байх гэж би бодож байна. Энэ бол таны, миний, чиний хаана эхэлсэн, хаана шатаж дүрэлзэх ,хаана дуусах тэр л газар хамгийн сайхан. Бид хоёр тэндээ байна” хэмээн эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцжээ.
Виз болон бензиний зардалд аяллын нийт зардлынхаа 90-ээд хувийг зарцуулсан гэх тэд дахин аялалд гарч магадгүй гэх бөгөөд дараагийн аяллын маршрутаа хэдийнээ гаргаж эхэлсэн ч байж мэдэх юм.
1 comment
Duu nartaa talarhaj b.gaa shuu