Таван ханатай гэрт угаартсан хүүг аварчээ

2018-11-01 10:521min0
chuluu

Хөвсгөл аймагт гэртэйгээ шатаж болзошгүй байсан дөрвөн настай хүүг аварчээ. Тодруулбал тус аймгийн Мөрөн сумын Дулаан багт таван ханатай гэр шатаж буй дуудлага 2018 оны аравдугаар сарын 31-ны өдрийн 12.43 цагт аймгийн Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу зургаан аврагч очиход гал түймэрт дөрвөн настай хүү угаартаж ухаан алдсан байсныг тус сумын иргэн Б аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Түлэгдсэн хүү Т нь гуравдугаар зэргийн түлэгдэлтэйгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй