2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод болсон алан хядах ажиллагааг зохион байгуулагчдын нэг Мунир Эль-Мотассадекийн ялын хугацаа дууссан тул суллагджээ. Ингээд түүнийг Мароккодоо ирэхэд иргэд баатрын ёсоор угтан авсан байна.
Тэрбээр өдгөө эхнэр, хүүхдүүдийн хамт Марракеш хотноо амьдарч байна. Түүнтэй найз нөхөд, төрөл төрөгсөд нь уулзахаар эх орныхоо өнцөг булан бүрээс цуварч байгаа гэнэ.
44 настай Эль-Мотассадек нь Германд 15 жил ял эдэлсэн юм. Түүнийг Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвд террорист халдлага хийхээр төлөвлөсөн хэмээх буруутгажээ. Тэрбээр алан хядах ажиллагааг шууд бусаар гүйцэтгэгчдийн банкны дансыг хариуцан ажиллаж байсан аж. Түүний гол үйлчлүүлэгчдийн нэг Марван аль-Шехи нь ихэр цамхгийг дайрсан хоёр онгоцны нэгийнх нь нисгэгч байсан юм.
Эль-Мотассадекийн ах эгч нар, ээж нь түүнийг нүдэндээ нулимстай, баяр хөөрөөр дүүрэн угтан авчээ. Тэр ч бүү хэл хөршүүд нь, танилууд нь ч баярлан угтсан байна.
Хүмүүсийн хэлж буйгаар Эль-Мотассадек маш хүмүүжилтэй хүн гэнэ. Учир нь түүний эцэг эх шүтлэгтэй, сайн хүмүүс байдаг хэмээн тэмдэглэн хэлж байна. Тиймээс ч тэд залууг тийм ноцтой үйлдэл хийсэн гэдэгт одоо ч итгэдэгүй.
Түүнийг суллагдаад ирэхэд орос гаралтай эхнэр Мария Павлова нь ч хүлээж байжээ. Тэд 12-17 насны хоёр хүү, 18 настай нэг охинтой юм. Хөршүүдийнх нь хэлж байгаагаар эхнэр нь үргэлж л сүмд залбирахаар явдаг, даруу төлөв бүсгүй байдаг гэжээ.
Эль-Мотассадек хугацаанаасаа өмнө суллагдсан бөгөөд Германы нутаг дэвсгэрт дахин орж ирвэл баривчлагдах заалттай байгаа аж.
1 comment
шоронд 15жил сууж бхад бага хүү нь 12той гэх юм би сайн ойлгодоггүйээ германд шорон тийм гоё бдаг юмуу :))