Ч.Саранжавыг “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилов

2018-10-31 15:171min2
saran

“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очирыг АТГ-аас шалгаж байна. Тэгвэл түүний оронд “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилов.

Ч.Саранжав нь “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Ч.Саранжавын оронд Эрчим хүчний хөгжлийн төвийн сургалт, судалгаа хариуцсан менежерээр ажиллаж байсан Ч.Чинбатыг томилсон байна. 2001 оноос хойш “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Бямба-Очир ажиллаж байсан юм. Түүнийг АТГ-аас шалгаж буйтай холбогдуулан салбарын сайдын саналд үндэслэн шинэ томилгоо хийсэн гэжээ.

Ч.Саранжав өмнө нь Түлш, эрчим хүчний яаманд /2007 он/Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж байсан. Улмаар 2012 онд УБЦТС төрийн өмчит хувцаат компанийн захирал хийж байсан удаатай. Тэрээр тус байгууллагыг тэргүүлж байх үед нь МХЕГ-аас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй ШТС-уудын цахилгааныг хязгаарлах тухай мэдэгдлийг УБЦТС компанид хүргүүлсэн ч арга хэмжээ авагдахгүй байгаатай нь холбогдуулж, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл ажлаас нь чөлөөлөхийг үүрэгдсэн байдаг.

2 сэтгэгдэлтэй

  • Ккк

    2018-11-01 08:08 at 08:08

    Сайд авгайтай байх сайхан юм аа, албан тушаалыг оймс шиг сольж байна

    Хариулах

  • зочин

    2018-11-01 11:21 at 11:21

    ЭРЧИМ ХҮЧИНД АЖИЛЛАДАГ ХОВДЫНХОН САРАНЖАВЫГАА ДАРГА БОЛСОН ЧИНЬ ИХ ООДОРДОГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. ОДОО ДУЛААНЫХАНТАЙГАА НИЙЛЭЭД БҮР ГАЛЗУУРАХ БИЗ. УЛААН АВИЛГАЛЧИН НӨХӨРДӨӨ. НЭГ Л ӨДӨР ЧУЛУУ НЯСЛАХ БАЙХ ДАА.

    Хариулах

зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй