Монгол улсад томилогдсон Солонгосын KOICA ажилчид одоогийн захирлын зүй бус үйлдлийн улмаас гунирхах өвчин болон стрессны хурц эмгэгтэй болж байгаа талаарх мэдээ шуугиан тариад байгаа юм байна. 30-ны өдөр Солонгосын MBC-н мэдээгээр KOICA-гийн дотоод хяналтын тайланд үндэслэн Монгол дахь KOICA-д гарсан хэргийг талаар сурвалжилсан байна.
KOICA нь БНСУ-ын гадаад дахь буцалтгүй хамтын ажиллагааг эрхэлдэг Засгийн газрын хандивын байгууллага бөгөөд сайн дурын ажилчдыг томилж, хөгжиж буй улсад тусалдаг хамтын ажиллагааны байгууллага юм. KOICA-гийн ихэнх ажилчид нь хэдэн жилээр томилогдон ирж ажиллаж байгаад нутаг буцдаг гэрээт ажилчид ажээ.
Өмнөх болон одоогийн ажилчдын ярьж байгаагаар Монгол дахь KOICA-гийн дарга Пак Му нь ажилчид руу хашгирах, хараал тавих, юм авч шидэх, ширээгээ өшиглөх зэргээр зүй бус үйлдэл их гаргадаг гэнэ. Ийнхүү нэг удаа хашгирвал 2 цаг гаруй үргэлжлэн хараал тавьдаг байна. Үүнээс болоод 2016 онд нэгэн ажилтан нь зам руу гүйн орж амиа хорлохыг завдсан хэрэг ч гарч байжээ.
Ажилчид өнгөрсөн 2016 оноос хойш энэхүү асуудлыг гарган тавьж, Монгол улсад хяналтаар ирсэн хяналтын багтай хэлэлцэж, цаашлаад KOICA-н удирдлагуудтай хүртэл нүүр тулж уулзсан байна. Харин KOICA-н зүгээс Монгол дахь захиралд 3 сарын хугацаанд цалин бууруулах, 8 жилийн хугацаанд тушаал дэвшихгүй байхаар албан тушаалаас нь огцруулахаа мэдэгджээ.
Эх сурвалж: news.joins.com /mglradio.com/