Хичээлийн танхимд хүүхэд хөлгүй болсон асуудлаар хохирогч болон түүний өмгөөлөгч Г.Баасан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2017 оны 10 дугаар сарын 31-нд 33 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б нь ангидаа Ө гэдэг хүүхдэд өшиглүүлж, зүүн өвдөгний тойгоо мултлуулсан байна. Үүнээс хойш хагас жилийн хугацаанд охины биеийн байдал улам хүндэрсэн байна. Шөнө унтаж чадахаа больж үе үе ухаан алдаж унадаг болсон байна.

Энэ асуудлаар охины ээж ” Манай хүүхэд нярай байхдаа аркеттай байсан. Эмч нар биеийн тамирын хичээлд оруулахгүй байхыг зөвлөдөг байсан. Бусдаараа бол эрүүл саруул хүүхэд. Ямар нэг суурь өвчин байхгүй. Сургууль дээрээ байхдаа ангийхан нэг хүү өшиглөсөн гэсэн. Тэгээд манай охин сөхөрч унаад их уйлсан гэсэн. Удалгүй над руу залгаж ээжээ миний хөл өвдөөд байна гээд уйлаад ярьсан. Ийм нөхцөл байдал үүсээд байхад ангийн багш тоосон шинжгүй сууж байсан.

Миний хувьд байр түрээлсэлдэг өрх толгойлсон ээж. Хагас жилийн хугацаанд охины минь бие улам л муудах болсон. Үе үе ухаан алдаж унадаг болсон. Алхаж чадахаа байсан. Эмнэлэгээр явж эмч нартай уулзахад гадагшаа явж эмчлүүлэхээс өөр аргагүй гэдгийг хэлсэн. Миний хамгийн их гомдож байгаа зүйл бол сургуулийн анги даасан багш энэ хугацаанд нэг ч удаа утсаар яриагүй. Биеийн байдлыг нь асуугаагүй. Есдүгээр сард нэг залгасан. Танай хүүхэд хичээлдээ ирэхгүй юм уу гэж хэлээд утсаа салгасан. Харин менежер нь Угаасаа чиний хүүхэд өвчтэй гэж доромжилсон” гэв.

[fbvideo link=”https://www.facebook.com/iKonNews/videos/496296040847302/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]

By updown

5 thoughts on “Өшиглүүлсэн охины ээж: Сургуулийн менежер нь угаасаа чиний хүүхэд өвчтэй гэж доромжилсон”
  1. Udiin tsaigaa bolih heregtei dee…Ta nariin yariad jishee avaad bdag Ondor hogjiltei ulsuudad tiim yum bgui shuu…Jich.Ausraliad gehed Eronhii bolovsrloiin surguuli ni 8000-12000 AUD tegsen mortloo huuhdiinhee odriin tsaig gerees ni belduulej yavuulah estoi…Franced surguuli unegui harin odriin tsainiihaa mongiig tolood surguuli deeree hool idne esvel mongo tolohgui gertee irj tsaigaa uuna geed songolttoi…Americad ch gesen ta buhen kinon deerees harsan bailgui ogloo tsaig ni beldej ogch yavuuldag geh meteer…Manai uls ediin zasag sergeed saihan bolson uedee unegui tsai ogch boloh l yum…

  2. Уучлаарай. Нярайгаасаа архиттай байна гэдэг чинь бүх өвчнөөр өвдөх боломжтой гэсэн үг байхаа. Та хүүхэддээ маш их анхаарал, сувилгаа тавих ёстой байсан байх. Сургуулийн багш, өшиглөсөн хүүхдийг 100 хувь буруутгаж болохгүй. Хүүхдүүд ноцолдож л байдаг. Одооны сургуулийн нэг ангийн дүүргэлт хэт олон, багш тэр болгон хүүхэдтэй тулж ажиллаж чадахгүй, хүүхэд болгоныг ажиглахад хараа нь гүйцэх ч үгүй. Энэ ангийн багш
    сэтгэлгүй л багш юм байна.

    1. Чамайг гудамжинд нэг хүн өшиглөөд түүнээс болоод чи хүнд гэмтсэн бол цагдаа дуудах уу? Үгүй гэж хариулбал нэр усаа хаягтайгаа үлдээгээрэй би чиний хөлийг хүнээр хугалуулчихъя ! Тэрэн шиг амархан зүйл байхгүй. Буруутай нь буруутан л болж таарна.

    2. Чиний хөлийг хугалаад өгье! Хөөе яасан бэ? Хариу ! Би нэг хэдэн төгрөг өгөөд хөгийн хөгийн амьтдад юм заагаад явуулчихна !

  3. наад бичсэн нийтлэл чинь тавьсан гарчигтайгаа зөрөөд байна, юун үдийн цай гэж бичсэн хэрнээ өшиглүүлсэн охины ээж болоод явчихваа???

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн