Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажилтын байдалд эрүүл ахуй халдвар хамгаалал, хүнсний чанар стандартын чиглэлээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
Шалгалтад ерөнхий боловсролын төрийн өмчийн 120 сургууль, тэдгээрийн дэргэдэх 129 хоолны газрыг хамруулсан байна. БЗД-ийн 21 дүгээр сургуулийн барилга буулгасан, 111-р сургууль нь хоолны газаргүй, шинээр баригдаж буй 126-р сургуулийн барилгын засварын ажил бүрэн дуусаагүй тул хамрагдаагүй аж.
Шалгалтад хамрагдсан төрийн өмчийн сургуулийн 83 буюу 64.3 хувь нь зориулалтын цайны газартай, 46 буюу 35.7 хувь нь зориулалтын бус, өрөө тасалгааг өөрчлөн засварласан хоол үйлдвэрлэлийн газартай, 8 буюу 6.6 хувь нь цайны газаргүй байна.
Цайны газаргүй сургуулиуд: ХУД-ийн 10, 114, СХД-ийн 104, СБД-ийн 11-р сургууль, ЧД-ийн 12 дугаар ахлах сургууль, МУИС, ШУТИС, АУШУИС-ын ахлах сургууль зэрэг юм.
Шалгалтанд хамрагдсан сургуулиудад үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд тавигдах шаардлага 76.36 хувийн хэрэгжилттэй байна. Цайны газруудын 89 буюу 74.78 хувь нь ажлын байранд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан, 75.6 хувь нь хүнсний бүтээгдэхүүний нийц зохицол хангасан цэстэй, 54.6 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис болон илчлэг хангасан хоол хүнсээр үйлчилж байна.
Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил:
1. Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага хангасан эсэх талаар дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: БГД-ийн “Эрдмийн ундраа”, “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, 141, 73, 51, “Шинэ-Эрин”, БЗД-ийн 53, 127, СХД-ийн “Ирээдүй” цогцолбор, СБД-ийн 25, 45, 71, ХУД-ийн 34, 60, 75, 115, 130, 32-р сургууль г.м
2. Цайны газрыг технологийн урсгалын дагуу зөв зохион байгуулаагүй, бэлтгэлийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөөгүй:
БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, 47, 51, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 53, 120, 85, СХД-ийн 9,134, 129, 107, 62, 122, “Ирээдүй” цогцолборын 2-р бага, СБД-ийн 1, 2, 35, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 40, 49, 50, 57, 72, 117, НД-ийн 109-р сургуулиуд.
3. Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй:
БГД-ийн “Оюуны ундраа” цогцолбор, “Монгени”, “Шинэ эхлэл”, БЗД-ийн 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, СХД-ийн 107, 65, 122, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд сургууль, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан” заал, 31, 45, 71, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, ЧД-ийн 6, 17, 23, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 34, 75, НД-ийн “Голомт” цогцолбор сургуулиуд.
4. Дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа:
23, 39-р сургуулиудад хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр, шоколад худалдаалж байгаа, ХУД-ийн 26, 32, 34, 41, 59, 114, 118-р сургууль, СБД-ийн Найрамдал сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, хөгжим бүжгийн коллеж, МУИС-ын байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, АШУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль.
5. Зарим сургуулийн сурагчид үдийн цайг ангидаа өөрсдийн аяга тавганд ууж, гэртээ цэвэрлэж байгаа нь цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна.
Жишээ нь: СБД-ийн 2, 4, 31, 35, 45, 71-р сургуулиуд
6. Хүнс, түүхий эдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлүүлдэггүй:
БГД-ийн “Шинэ Эхлэл”, БЗД-ийн 83, 53, 55, БЗД-ийн цогцолбор, 33, 88, 127, 48, СХД-ийн 42, 112, 9, “Ирээдүй” цогцолборын 1,2-р дунд, 76, СБД-ийн 1-р сургуулийн “Тайж язгууртан”, 31, 45, 116, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, “Найрамдал”, ЧД-ийн 6, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, ХУД-ийн 26, 135, 41, 34, 75, 32, НД-ийн “Голомт” цогцолбор, БНД-ийн 66, 125, “Гүн галуутай” цогцолбор сургуулиуд.
Шалгалтад хамрагдсан сургуулиудын 35.4 хувь нь үдийн цайгаар авбал зохих үндсэн шимт бодис тооцохгүй байгаа зэрэг зөрчлүүд байна.
Шалгалтаар эрүүл ахуй, хүнсний чанар стандартын чиглэлээр нийт 847 зөрчил илрүүлж 56.7%-ийг арилгуулан, 44 байгууллагад улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагыг хүргүүлжээ.
МХЕГ
6 comments
tegeed hicheeliin bus tsagaar gert ni ochij ayga tavgiig ni bas ugaah uu, harin ch surguuli deer ni ferry-geer dutuu hagas ugaasan ayga tavag heregluulj baisnaas uursduu gertee ugaasan ni deer
Хэт их хангамж хэрэглуулээд монгол хуухдууд еедтэй байгаа нь хаа байна. Соц-ийн уед еглее ганц зусэм талх цайтай уугаад едрийн 2 цаг хуртэл хичээлдээ сууж болж л байсан Тэглээ гээд енеегийн нийгмийн аль хэцууг нь бутээсэн 60-70 настангууд харин ч яс сайтай, чадвар нь одоогийн нялх хулгайчуудаас дээр байгаа. Терд шургалсан хулгайчууд л идэх аргаа олох гэж уунийг сэтгэсэн болохоос хуухдуудийн эруул мэндийг хэзээ ч бодоогуй. Энэ хетелберийг зогсоох хэрэгтэй, ажиллуулж чадахгуйгээс хойш.
Chi tegeed guilgachin tsarailaad yavaguiyu
Нэг их ажил хийсэн болж харагдах гэж ядмагхан юм хийж байх юм. Сайн болгочихдог ч юм шиг.
Хүүхдийн аяга тавагтай зууралдаж байхаар өөр дорвитой ажил хийвэл дээр. Тэгээд ч одоо хүүхдүүд ер нь л их сүрхий ёс суртахуунтай болоод байгаа юм билээ .
солиотой дүгнэлт гэртээ өвчин тусчихгүй яасан юм бэ
нэг мөр мөнгөний араас хоосон балайр өдрийн хоол гээд байгаа юмаа болмоор юм.Өгч байгаа хоол ундыг харахаар сэжиг хүрмээр юм байдаг юм байх чинь билээ.Цайны газар байхгүй газар нь наад мөнгөөрөө цайны газар байгуулагаад өгчихөөч чадахгүй л дээ идэж байгаа мөнгөндөө гороогоод манайхан юм хийж чадахгүй дандаа буруу талаас нь хийнэ.Аяга таваг нь нэг хуванцар юм л харагдаад байсан ш дээ.