Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байна. Үүнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг 11 дүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 08, 09-ний өдөр бүх нийтээр амрах юм. Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон таарч байгаа учир иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн гуравдахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа. Хуулийн дээрх хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг юм.
1 comment
АРД ТҮМЭН ЯДУУРЧ, ТӨРИЙН ТҮШЭЭД НЬ ЖДУ -ИЙНЗЭЭЛ АВЧ МӨНГӨ УГААГААД ЮУГААРАА БАХАРХАХ БИЛЭЭ.13- Р ЗУУНЫ ТҮҮХЭЭРЭЭ БАХАРХАЖ АРД ҮМНИЙ ЦӨСИЙГ ХӨӨРГӨӨД ЯАХ БИЛЭЭ? ГУТАМШИГ. ЮУН БАХАРХАЛ