Блүүмбэрг агентлаг өчигдөр (2018.10.30) Ерөнхийлөгч Х.Баттулгын С1 телевизэд өгсөн ярилцлагатай холбогдуулан “Монгол Улсын Ерөнхийлөгч парламентад эсэргүүцлээ илэрхийлж, өлсгөлөн зарлаж магадгүй” гэсэн гарчигтай доорх мэдээллийг бэлтгэн нийтэлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч эдийн засгийн асуудалтай тэмцэх чадваргүй болсон хэмээн шүүмжлэлд өртөөд буй парламентыг сайн дураараа огцроход нь дарамт үзүүлэхийн тулд өлсгөлөн зарлах буюу суугаа ажил хаялт зарлаж магадгүй болжээ. Хориг тавих хязгаарлагдмал эрхтэй Ерөнхийлөгч Х.Баттулга Даваа гарагт өгсөн телевизийн ярилцлагынхаа үеэрээ энэхүү саналыг гаргасан байна.
Үүнээс өмнө тэрбээр өнгөрсөн онд ОУВС-гаас тусламж хүссэний дараа Засгийн газрын зүгээс үр дүнтэй ажиллахгүй байна хэмээн парламентыг тараах тухай нээлттэй хэлэлцүүлэг явуулах санал тавьж байсан юм. Монголын С1 телевизийн ярилцлагаар парламентыг тараахын тулд юу хийх вэ гэсэн асуултад Х.Баттулга “Өлсгөлөн үү?” хэмээн хариулжээ.
“Энэ бол бидний байж болох үе шат юм” хэмээгээд суугаа ажил хаялт зарлах саналыг ч гаргажээ. “Би янз бүрийн санал тавьж, янз бүрийн аргыг хэрэглэж үзсэн. Энэ асуудлыг ч бас хэлэлцсэн” гэжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч энэ асуудлаар тайлбар хийхээс татгалзжээ. Х.Баттулгын уг үйлдлийг 2020 оны УИХ-ын сонгуулийг урьтан хийж буй улс төрийн төлөвлөгдсөн ажил, ирэх сонгуульд сөрөг хүчний Ардчилсан нам илүү их суудал авах гэсэн оролдлого гэж харж байна.
Эрх баригч МАН 76 гишүүнтэй хууль тогтоох байгууллагын суудлын 85 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд парламентыг тараахын тулд дор хаяж 2/3-ын саналыг авах ёстой. Altan Bumba санхүүгийн группийн тэргүүн, зах зээлийн шинжээч Дэйл Чойгийн хэлж буйгаар Ерөнхийлөгч Монголын улс төрийн системд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг улам нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаа гэжээ. “Энэ бүх үзүүлбэрээрээ сонгогчдын дунд нэр хүндтэй болж, сонгогчдынхоо тоог нэмэх зорилготой” хэмээн тэрбээр мэдэгджээ.
Монголын Статистикийн газрын мэдээллээс үзэхэд 2018 оны эхний хагас жилд тус улсын эдийн засаг 6,3 хувиар өссөн байна. Учир нь Монгол Улсын эрдсийн нөөцийн экспортын зах зээл нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн жилийн 5,1 хувьтай харьцуулахад өссөн дүн юм. Х.Баттулга нь тулааны урлагаар хичээллэдэг байсан нэгэн.
Тэрбээр олигархиуд гэгдэх удирдагчдын нөлөөг ил тод шүүмжлэн улс төрийн хувьд гал гарсан мэдэгдлүүд хийдгээрээ алдартай. Түүнчлэн Монгол бол Хятадын худалдааны гол түнш. Монгол Улс 1990 оны эсэргүүцлийн үеэр өлсгөлөн зарлаж байсан түүхтэй. Үүний үр дүнд Зөвлөлтийн социализмаас ардчилал, зах зээлийн эдийн засагт тайван замаар шилжсэн билээ.
Эх сурвалж: bloomberg
1 comment
ХЭЭЛЬ ХАХУУЛЬ БАЙГАА НЬ МАШ ЗӨВ ГЭЖ БЛЮМБЕРГ ҮЗЭЖ ҮҮ?