Онцлох мэдээ

Цаасан дээр буусан Ерөнхийлөгчийн цензургүй яриа

-2018.10.29-ний 21:00 цагт “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулгын яриаг бүрэн эхээр нь буулган хүргэж байна-

Л.Мөнхбаясгалан: –Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уригдан ирээд байгаа. Танд оройн мэнд хүргэе.

Х.Баттулга: Оройн мэнд хүргэе.

-Бидний ярилцлага маш ээдрээтэй цаг үед, бас их дуулиан шуугиан ихтэй цаг үед тохиож байна. Та гурван цагийн өмнө УИХ-ыг тараах тухай саналаа УИХ-ын даргад өглөө. Ямар учраас УИХ-ыг тараахаар болов оо?

-Өөрөө юу гэж бодож байна? Өөрөө бол бараг л хэлтэй амтай албан тушаал хашсан бүх хүнтэй ярилцлага хийж байна. Өөрөө бол бас нэг нийгмийн толь болчихсон болов уу гэж бодож байна. Тийм ч учраас урилгыг хүлээж авсан. Өнөөдөр албан бичигт зүйл зүйл гээд тэгсэн, өөр лүү чинь бас асуухаар явуулсан байгаа. Өөрөө юу гэж бодож байна? Яагаад их хурлыг тараах юмыг Ерөнхийлөгч санаачлаад ингээд бичиг цаас бариад гүйгээд байдаг юм бэ? Уг нь бол эв нэгдлийн бэлгэ тэмдэг гээд янз бүрийн юм байдаг тийм ээ? Өөрөөс чинь асуучихъя л даа?

-Өөрөө бол тайван сайхан суух ёстой. Би бол гаднаас нь дүгнэхэд Та бол өмнөх Ерөнхийлөгч нараас ерөөсөө ажил хийж чадахгүй байгаа Ерөнхийлөгч. Та сонгогдоод хоёр дахь жилийнхээ нүүрэнд орсон, ямар ч ажил хийж чадаагүй. Тийм учраас энэ магадгүй таны хувьд эцсийн гаргалгаа байх, эцсийн зам ч гээд юу гэхэв.

-Эцсийнх нь ч юу юм бэ зүгээр. Ер нь бид шинэ ардчилсан, чөлөөт зах зээлийн, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулаад 28 жил болж байна. Энэ бол улсынхаа хувьд богино хугацаа, зүгээр ингээд бид нарын түүх мүүх гээд янз бүрийн юм ярих юм бол урт хугацаа. Яривал их юм бий л дээ. Эргээд одоо ингээд их хурал, жишээ нь би одоо яагаад юм хийж чадахгүй байна вэ гэхээр ерөнхийдөө их хурал 76 гишүүнтэй, энэ 76 гишүүний 65 байж байгаад 64 болсон. Эд нар нэг намын гишүүд буюу бүлгийн шийдвэрийг дагадаг. Бүлгийн шийдвэрийг гаргахдаа намынхаа шийдвэрийг гаргаад байна шдээ. Маш боломжтой хувилбаруудыг, саналуудыг яриад хэлээд очоод яахад бүгдийг нь эсэргүүцдэг. Би юу гэж хараад байна вэ гэхээр АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгч юм чинь гээд нэг тийм жижгээр хараад байх шиг байгаа юм. Жишээ нь, сонгогдчихоод 2017 онд тангараг өргөөд есөн сарын эхээр АТГ-ын даргыг дуудаад “Ажлаа өг өө. Өөрийн чинь хугацаа дуусчихсан. Эсвэл сайн ажилла. Сайн ажиллах юм бол Чингисийн одон модон байтугай бүх юмыг чинь өгье.” гэхэд “хугацаа өгөөч” гэсэн. Тэрнээс хойш оффшор бүсээс 4.5-хан сая доллар оруулж ирсэн. Тэрнээс хойш мөнгө орж ирээгүй. Тэгэхээр энэ бол нэртэй, устай, данстай, бүх юм нь тодорхой байдаг. Энийг одоо юу гэх юм бэ дээ. Хэрвээ санаачлага гаргаад ирвэл авчраад олоод ирэх боломж байгаа гэж би харж байгаа юм. За ингээд 49 хоног өгсөн. Санаж байгаа байх. Энэ 49 хоног дотор 4.5 сая буюу н.Давааням гэж бизнесмэний мөнгийг оруулж ирсэн. Энүүгээр бас юм ороогүй биш, орсон гэж хуурах гээд байх шиг байгаа юм л даа.

yerunhiilugchffffffff Цаасан дээр буусан Ерөнхийлөгчийн цензургүй яриаДараа нь мөн санаж байгаа бол арванхоёрдугаар сард утаатай холбоотой асуудлыг… “За энэ утаа бол гамшиг боллоо. Онц байдал зарла. Урьдынх шиг улсын төсвөөс утааны эсрэг зуух буюу янз бүрийн хэд хэдэн тэрбумаар нь ингэж мөнгөний шахаа хийхгүй шүү гэдгийг… онц байдал зарлаач ээ гэхэд онц байдал зарлаагүй. Ажлын хэсэг байгуулчихаж. Гэх жишээтэй. Тэгээд тэр 60 тэрбум… Сая гэхэд хамгийн сүүлд “60 тэрбумтай холбоотой асуудлаар онц хурал зарла, ээлжит бус хурал зарла. Энэ асуудлаа нэг тийшээ болгохгүй бол Монголын нэр хүнд гадаад орчинд асуудал үүслээ. Төрийнхээ албан тушаал, албан сандалыг зараад сонгуулийн мөнгөө босгочихдог юм байна, ингээд сонгуульд орчихдог юм байна гэдгийг чинь дэлхий даяар яриад эхэллээ. “Вашингтон пост” сонины эхний нүүрэнд “Монгол” гээд гарчихлаа. Энд бол нам  байхгүй шүү. Яг Монгол гэдэг нэрээр ордог юм аа.” гээд ингээд… За тэгээд энэ хурал нь болох юм болов уу гэсэн бас болдоггүй ээ, зарладаггүй ээ. Хууль зүйн байнгынхаа хороо руу нэг чиг өгчихөөд ирц бүрдэхгүй байна гээд.

Ингээд байж байтал би сая европ яваад ирлээ. Нөгөө 2014 онд манайд болсон Асемын ээлжит, 2016 онд болсон Асемын ээлжит хурал сая болж байгаа… хоёр жилийн дараа 2018 онд Брюсельд. Тэнд чинь гадна, дотны ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай уулзанаа. Уулзаад л, байдал бол юу гэж байна вэ гэхээр… хөрөнгө оруулалтын тухай л ярина шд. За манай орон бол ардчилалыг дэмждэг. Ёстой хувийн хэвшлийг гээд л… “Тийм ээ тийм ойлгож байна. Гэхдээ танай авлигалын индекс ийм үзүүлэлттэй байхад хөрөнгөө бариад ордог тийм тэнэг бизнесмэн байхгүй шүү дээ” гээд хэлэхээр би урдаас нь юм хэлж болохгүй болчихож байгаа юм. Иймэрхүү зүйлүүд яваад байна л даа. Энэ чинь нөгөө нэг Монголыг муухай харагдуулж байгаа юм. Энэ чинь бүгд… Манай улс чинь гадаадын Элчин сайдууд байж байгаа. Монголд болж байгаа бүх мэдээллийг бид нараас өмнө түрүүлээд тэр орчиндоо мэдээлдэг энэ бүтэц чинь байж байгаа. Бид нарт нууц юм байхгүй. Утааны асуудалтайгаа зууралдаад л, эргээд энүүгээр нь их хурлын гишүүд нь, сайд нар нь мөнгө хийдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ чинь бид хоёрын яриа биш болчихоод байгаа байхгүй юу.

-Сая утааны талаар гэхэд л 500 гаруй тэрбум төгрөгийг завшсан байна гээд аудитын газраас гаргаж өглөө, шалгадаггүй?

-Шалгахгүй байгаа, байж болохгүй. Одоо юу гэдэг юм. Сая жишээ нь Олон улсын оюуны өмчийн газар би очиж байгаа юм. Бүр тусгайлан өөрөө очоод “За Оюуны өмчийн дэлхийн дарга аа! Манайд ийм стандартны бус юм, утаа гардаггүй зуух гэж юм төрөөс зараад байх юм аа. Энэ танайд патент нь байна уу? Яндан дээр тавьдаг филтер бас зарах гээд шахах гээд байнаа. Дэлхий дээр ийм патент байна уу?” гээд өөрийн биеэр очиж үүрэг даалгавар өгөх юм уу даа, тийм нэг юм болж байх жишээтэй.

Тэгэхээр энэ байдлуудыг чинь ярихгүй байж болохгүй юм, шахахгүй байж болохгүй юм. Яриад, шахаад эхлэхээр ингээд бүх юмыг их хурал дээр оруулаад унагадаг. Хамгийн сүүлийн жишээ бол ЖДҮ-ийн зээлүүдийг нөлөө бүхий их хурлын гишүүд буюу түүнийг тойрсон гэр бүл, хамаатан садангууд авчээ гэдэг бол өнөөдөр энэ их хурал цаашдаа юм хийх үү, хийхгүй юу, хийвэл юу хийх юм бэ гэдэг болгоомжлол миний хувьд үүсч байгаа юм. Яагаад гэвэл дахиад олонхоороо буюу намын үүрэг болоод бүлгийн шийдвэрээр дахиад иймэрхүү аюултай аюултай, Монгол Улсыг, ирээдүйг балласан энэ шийдвэрүүдээ гаргаад байвал яах юм. Намайг ХАА-н сайд байхад ЖДҮ чинь банк руу очоод банкин дээрээс тэр зээлүүд гардаг байсан байхгүй юу. Энийг өөрсдөө хууль гаргаад шууд сайдын мэдэлд өгчихөж байгаа юм.

-Таны үед банкнаас гардаг байсан юм уу. Та ХАА-н сайд байхдаа ЖДҮСангаас хэчнээн хүнд ямар хэмжээний зээл өгч байсан бэ?

-Банк руу очоод банк цензурээ тавьдаг байсан юм. Тэр бол жишээ нь надаар бол дамжихгүй шд. Жишээ нь, 1.5 нөгөө Чингис бондоор Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Тэндээс 200 сая доллартой тэнцэх мөнгө ХАА-н бизнесийг гэж орж ирж байсан. Тэр мөнгө шууд банкаар дамжаад л явагддаг. Тэрэн дээр ямар нэгэн байдлаар сайд нөлөөлөхгүй. Яагаад гэвэл тэр банк нь хувийн банк учраас хувийн банк өөрийнхөө цензурыг тавьдаг. Энэ бол өөрөө эрүүл схем байхгүй юу. Энийг энэ их хурал өөрсдөө гараад сайд руугаа өгчихсөн. Одоо иймэрхүү шийдвэрүүд гараад байх юм бол яах юм бэ? Сая тэр 2019 оны төсөв байна. 2019 оны төсөв дээр нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор эдийн засаг сайжраад байгаа болохоос биш их сайхан ажиллаад, одоо юу гэдэг юм, Хүрэлбаатар гэж мундаг хүн Сангийн сайд болонгуут Монголын эдийн засаг сайжирсан юм биш. Энэ зүгээр нүүрсний үнийн асуудалтай холбоотой. Нүүрсний үнийн өсөлт, бууралтаас Монголын эдийн засаг хамаардаг. Энийг олон ч хүн ярьж байгаа. Одоо жишээ нь би энэ нэг хүснэгтийг үзүүлэх гээд байна л даа. 2008-2012 оны үед Санжийн Баяр Ерөнхий сайд байсан. Сү.Батболд Ерөнхий сайд байсан. Энэ үед 17 хувийн өсөлттэй гэж заасан. 210 доллар хүрсэн байгаа. Энийг 17 хувийн өсөлт мөртлөө яагаад иргэдэд очоогүй вэ гэдэг чинь энэ л эдийн засаг. Энэ эдийн засгаа бид нар өөрсдөө өөрсдийн гараар нураадаг.

2-7 Цаасан дээр буусан Ерөнхийлөгчийн цензургүй яриа

-Цаасан дээр эдийн засгийн өсөлт харагдаад байдаг. Ядуурал буурдаггүйн шалтгаан нь юу юм бэ?

-Тэр чинь ерөөсөө түүхий эд буюу энэ дотроос нүүрс, зэсийн үнэтэй л холбоотой байхгүй юу. Ингээд 2012 онд Алтанхуяг Ерөнхий сайд болоход нүүрсний үнэ доошоо уруудсан. Ингээд 2016 он болонгуут нүүрсний үнэ дахиад өсчихөж байгаа байхгүй юу. Одоо энэ Хүрэлсүхийн засгийн газар буюу 2018 онд нүүрсний үнэ дахиад өсч байгаа юм. Тэгэхээр энийг харж даган баясах биш, энэ дээр бид анализ хийх ёстой юм. Сая ингээд европын айлчлалаар явахад тэнд байгаа төрийн тэргүүнүүд, Ерөнхий сайд нар ирээдүйн 15 буюу 30 жил хүртэлх эдийн засгийн хямрал, өсөлт босголтын талаар л бүгд ярьж байна. Бид нар өнөөдөр юу ярьж байна? Тэгэхээр ганцхан нүүрсэн дээр суурилаад байгаа юм байна гэдгийг бид нар мэдээд, нөгөө олон тулгуурт гэж байнга ярьдаг буюу бид нарын ХАА гэж маш том салбар байна. 26 сая малтай байхдаа бид аж үйлдвэрийн комбинаттай байсан. Одоо малын тоо толгой 60-80 сая боллоо. Жил болгон өсч байна. Энүүгээрээ яагаад 26 сая толгой малтай байхдаа аж үйлдвэрийн комбинаттай байгаа юм бол одоо яагаад энэ ХАА-н аж үйлдвэрийн комбинат шиг үйлдвэрийг босгож болдоггүй юм бэ гэдгийг энэ 2019 оныхоо төсөв дээр… Сая их хурлын дарга 10 хувь гэж уриалж байгаа юм.

-10 хувиар хэмнээч гэсэн.

-Хэмнэсэн мөнгөн дээр нь Ерөнхийлөгчийн хувьд 15 болгоё оо, Ерөнхий сайд нь Хүрэлсүх нь хувьсгал хийх гэж гарч ирсэн юм чинь 20 болгоод хувьсгал хийчихээч ээ гэдэг үгийг УИХ-ын индэр дээрээс хэллээ. Монголоор хэлсэн шд. Бүгдээрээ монголоор ярьдаг хүмүүс. “Ерөнхийлөгч ингээд хэлж байгаа юм чинь нээрээ би чинь хувьсгал хийх гэж байгаа юм чинь нээрээ тэгье” гээд энэ эдийн засгийнхаа тоо руу орох ёстой байхгүй юу. Ингэх юм бол бид нар жил болгон өсдөг нөгөө урьд Ерөнхийлөгчөөс хамааралтай түүхий эд буюу хэдхэн ченжүүдийн гарт байдаг эдийн засгаа экспортод чиглэсэн аж үйлдвэр болгочихъё. Судалгааг нь би ХАА-н сайд байхдаа хэлсэн. 5 дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэж байна гэж би одоогийн Ерөнхий сайд Хүрэлсүхэд хэлж байгаа юм. Тэгээд Дарханд байрыг нь гаргаад өгөөч ээ дэд бүтцээ гээд… Дарханы Засаг даргатай нь ярьсан. Харин Дарханы Засаг дарга нь маш хурдтай хурал хийгээд газрыг нь, дэд бүтцийг нь шийдээд өгч байгаа юм. Тэгээд энэ дээр нь ингээд ажиллая аа…

Ноосны асуудал яаж байна гэхээр бид нар энэ их ноосыг яах ёстой юм бэ. Өнөөдөр манайхан тэр 1.5, янз бүрээр хэлүүлээд байдаг Чингис бондоос тодорхой хэмжээгээр ХАА-н салбарууд руу очсон байна. Даавуугаа хийгээд сурчихсан байна. Даавуугаа хийгээд чаддаг болчихсон байна. Дэлхийн стандартын хэмжээтэй номертой утсуудыг гаргадаг болчихсон байгаа байхгүй юу. Одоо тогтвортой зах зээл л хэрэгтэй байна. Тогтвортой зах зээл байгаа тохиолдолд тогтвортой ажлын байр байна. Ийм зүйлүүдийг ингээд энгийн хүнтэй ярихад бүгд ойлгож байгаа. Таксины жолоочтой ч гэдэг юм уу, зүгээр яг энэ аж ахуй эрхэлдэг хүмүүстэй. Их хурал руу орж ирээд ингээд ярихаар ойлгох л ёстой байх л даа. Сая би европ явахынхаа өмнө төсвийн Ажлын хэсгийг ахалж байгаа Оюунхорол гишүүнтэй уулзаж байгаа юм. Хэд ч сонгогдлоо, хэд ч сайд боллоо тийм ээ. Ойлговол ойлгохын дээдээр ойлгоно. Батзориг сайдтай нь уулзаж байгаа юм. Батзориг сайд нь ХАА-н сайд болсоны, Засгийн газар байгуулагдангуут би хоёр яаман дээр очсон. Зам тээврийн яам, нэг нь ХАА-н яаман дээр. Энэ ХАА-н бодлого гэдэг юм 2010 онд их хурлаар батлагдчихсан шүү. Энэ бодлогыг л өөрөө аваад явчих аа. Битгий дахиж дугуй зохиогоорой. Энэ бодлого батлагдсан учраас чи зүгээр үйл явдлыг нь ингээд хийгээрэй гэж очоод захисан захиас. Тэгээд зургаа гаргаж үзүүлээд нээрээ ингээд л болчих юм байна шдээ. Арьс ширээ тэр Испани луу гаргая, ноосоо Азербайжан луу гаргачихна, ноолуураа тэр америкийн конгресс нь үнэхээр тэр татваргүйгээр дэмжчих юм бол тэр чигээрээ Америк…

-Энэ асуудал конгрессоор орчихсон тийм ээ?

-Яахав, өргөн барьчихсан. Одоо манайхан бүгдээрээ л ажиллаж байна л даа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичиг Гансүх гэхэд л сая Америкт айлчлаад энэ талаар ерөнхийдөө конгрессын гишүүдтэй уулзсан. Сарын өмнө конгрессын таван гишүүн ирж Монголын нөхцөл байдалтай танилцаж байгаа юм. Ингээд зөндөө юмнууд явж болж байгаа байхгүй юу. Энэ салбаруудын сайдуудтай бол саяхны нэг жил гаруйн хугацаанд нэлээд нээлттэй ажилласан. Ингэж ажиллахдаа бол Ерөнхий сайдтай тохирч байгаа юм. “Би салбараа мэддэг учраас танай салбарын сайд нартай ажлуудаа яриад явлаа шүү.” Яагаад гэвэл Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад нь сайд нарыг нь дуудахаар Эрдэнэбат нь ирүүлдэггүй.

-Яагаад?

-Харин яагаадыг нь өөрөө бас нэг дуудаад уулзаад яриулахгүй юу. Жишээ нь Бат-Эрдэнэ аварга чинь Батлан хамгаалахын сайд байсан. Нөгөө цэрэг бүтээн байгуулалтаа яриад ингэлээ гэхэд л янз бүр. Ганцхан Бат-Эрдэнэ л ирдэг байсан ч гэдэг юм уу. Тэгэхээр бид нар энэ нэг хонхортоо жижигхэн бодоод, жижигхэн сэтгээд байгаагаас хамаг юм болоод байна. Энэ жижиг байдал чинь бид нарыг улам жижигхэн харагдуулаад… Дэлхий харж байгаа гэдгийг манай их хурлын гишүүд мэддэг болмоор байна. Сая миний европ явдаг явалт бол ерөөсөө л тэр байхгүй юу. Уулзлаа, ярьлаа, санал бодлоо ярьлаа, ийм гоё байдаг, ийм боломж байна гэдэг, эргээд л саяын юмыг л, авлигалын асуудал чинь…

1-15 Цаасан дээр буусан Ерөнхийлөгчийн цензургүй яриа-Та сая европ руу явахаасаа өмнө УИХ-ын даргад…

-Хоёулаа энийгээ дуусгасангүй, яагаад өргөн барьсан бэ гээд. Саяын дөрвөн заалт л байхгүй юу ер нь бол. 2016 оны сонгуульд УИХ-д 76 суудлын 64-ыг МАН авсан. Ямар амлалт өгсөн бэ гэхээр “Иргэдээ ядуурлаас аварна. Эдийн засгаа хямралаас гаргана. Эх орноо өрнөөс салгана. Төрийн дампуурлыг засаж, тэгш журамт баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай” ингэж амлаж гарч ирсэн. Энэ амлалт, одоо цагийн зүү талыг заачихсан тийм ээ. Энэ амлалт харагдахгүй байна. Нөгөө талдаа саяын тэр гишүүдийн мөнгө буюу Энхбаярыг Ерөнхий сайд байхад 72 гишүүнтэй байхдаа 1саяас эхэлсэн, одоо 5 тэрбум байж байгаад намайг европ явахын өмнө 5 тэрбум байж байгаад энэ төсвөө эргэж хараач ээ гэж бичиг өгсний дараа 10 хоноод ирэхэд 8 тэрбум болчихож байгаа юм. Гэрлийн хурдаар өсдөг нэг өсөлт манайд байгаа нь энэ гишүүдийн мөнгө гэдэг юм.

-Гишүүдийн мөнгө гэдэг нь тойрогтоо зар гээд өгдөг мөнгө үү?

-Тойрогтоо зар гээд өгдөг буюу тойрогтоо зарах мэдлийг авч байна гэдэг чинь тэр гишүүн тэр мөнгөөр амаа таглагдаж байна гэсэн үг.

-Нэг гишүүн 8 тэрбумаар уу?

-Тийм. 1 сая байсан. Тэгээд тэр зураг хөрөггүй барилгуудыг хэмнээч ээ. Хэмнэсэн мөнгөөрөө энэ салбараа босгочихооч ээ. Нүүрсний үнэ унахад энэ салбар чинь бид нарыг, ирээдүйг аваад явна гэдэг ийм санаа. Нөгөө сая ЖДҮ. Дөрөв дэх нь Эрдэнэбатын Засгийн газар чинь концессын гэрээнүүдийг бас сайд нартаа аваад өгчихсөн гэдгээр унасан тийм ээ? Ийм ийм зүйлүүд давтагдаад байгаа учраас энэ их хурал цаашдаа ажиллах боломжгүй болсон нь тодорхой боллоо гэж их хурлын даргад Үндсэн хуульд заасны дагуу өнөөдөр өглөө л дөө. Их хурлын дарга ямар хариу өгөх юм байгаа юм. Жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль дээр 11 дээр ийм байгаа юм. “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухайгаа зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан ёсоор мэдэгдэнэ. УИХ-ын дарга уг саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа УИХ-д оруулахад саад болохгүй” гэж байгаа юм. 2/3-оороо гишүүд кнопдоно гэсэн үг.

-Өөрсдийгөө тараах нь гэсэн үг?

-Тийм. Тэгэхээр энэ дээр Үндсэн хуульд заасан алдаа ч гэдэг юм уу, ийм юм байхгүй. Өөрөө санаж байгаа бол би сонгуулийн дараа өнгөрсөн оны хавраас 21 аймаг, 9 дүүрэг хотуудаар тойрсон. Ерөөсөө л энэ асуудлыг л ярьж байгаа юм. Энэ уулзалтан дээр цензур тавьдаггүй. Зар явдаг, зарын дагуу иргэд тэр зааландаа дүүрч цугладаг. Цензур явдаггүй гэдэг нь зохион байгуулалттайгаар явуулаад л энэ их хурлыг шүүмжлээд л тарах тухай яриад байна биш, ерөөсөө ийм юм л ярьж байгаа юм. Шударга ёсыг бий болгоно гэж Та гарсан. Шударга ёсоо бий болгохын тулд хөдлөөч ээ. Ийм үүрэг даалгаварыг дахин дахин захиад байна гэх юм уу даа. Ийм учраас албан бичгийг өргөн барьсан юм аа.

-УИХ-ыг тараах биш, зүгээр Засгийн газрыг огцруулчихвал болчих байсан юм биш үү?

-Засгийн газрыг огцруулах гэхээр дараагийн гурав дахь засаг гарч ирнэ ч гэдэг юм уу, зовлонтой. Тэр засаг нь гарч ирээд саяынхаасаа сайжрахгүйгээр дахиад асуудлуудыг өөр хэлбэрээр гаргаад ирэх магадлал өндөр болчихоод байна. Сая би хэллээ шүү дээ. Эрдэнэбатын Засгийн газар нь концессын гэрээгээ, том том гэрээнүүдийг өөрийнхөө кабинетын сайдуудад буюу гишүүдэд өгчихсөн байснаар огцорсон бол сая энэ Засгийн газар нь, мөн их хурал нь ЖДҮ-ийн зээлүүд буюу бас дахиад том том бизнес рүү орох юм цаашдаа гарах юм шиг байгаа юм. Сошиалаар 122, хэд гэж гараад байлаа?

-133 компанид зээл өгсөнөөс 122 нь төрийн өндөр албан тушаалтан буюу УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани гэж хэвлэлийн бага хурал хийлээ.

-Өнөөдөр өдөр би бас ерөнхий прокурор, АТГ-ын дарга хоёрыг дуудаад “Би мэдээллийг сошиалаар аваад байна. Албан ёсны мэдээллээ өг. Их хурлын гишүүд үнэхээр ийм юм хийгээд байна уу?” гэсэн. 130-н хэд нь ч юу юм бэ, 100 гаран байгаа. Тэрний дотроос 10-аад гишүүн баталгаатай гэсэн мэдээлэл өгөөд маргааш дахиад надад албаар мэдээллээ хүргүүлнэ гэсэн. Өнөөдөр бас л АТГ-ын даргаа шахаад л “нөгөө оффшор чинь юу болсон?” гээд л яриад сууж байна.

-АТГ-ын даргыг огцруулах саналыг Та тавьсан тийм үү?

-Огцруулах биш шүү дээ. Хугацаа нь болчихсон юм. Урьдны байсан дарга нь өөрөө өргөдөл өгөөд “Бие муудлаа” гээд гарсан. Энэний үргэлжлэх хугацаа л байхгүй юу. Гишүүнээр бол жишээ нь, Хэнтийн 41 дүгээр тойрог дээр Гантулгын сонгууль явагдаад тэрний оронд орсон гишүүн нэг жил суугаад дөрвөн жилээр хугацаа нь дууслаа гээд “Би дөнгөж нэг жил суусан шдээ. Дахиад надад гурван жил байна” гээд байгаатай төстэйдүү ийм үйл явдал болоод байгаа юм. Тэгэхээр тэгээд байж болох нь ээ дээ. Би сүүлд орж ирсэн юм чинь дөрвөн жилээ дуусганаа гээд суугаад байгаатай ижил утгархуу юм яваад байгаа юм. Тэгэхээр энэний өмнөх АТГ-ын дарга нь өргөдлөө өгөөд явсаны дараа тавигдсан бол тэр эхний сонгогдсон хүний хугацаагаар дуусна гэсэн заалтыг л яриад байгаа юм л даа. Ер нь ажлаа хийж чадахгүй бол өгөх л хэрэгтэй л дээ. Өнөөдөр бол таны бас өөрийн чинь ярьсан, жишээ нь тэр Хотгор шанагын ертөнцийн мухарт байгаа тэр нүүрсний уурхайг дөрвөн хүнтэй, таван хүнтэй, хэдэн хүнтэй явсан гээд байлаа чи?

-Сурвалжлаганд явахад уу, наймуулаа явсан.

-Найман хүнтэй ямар ч прокурор, цагдаа, албан тушаалгүй хүнтэй сурвалжлагч Солонгост нь очоод солонгос хүмүүсээс нь ярилцлага аваад, мэдээлэл аваад, баримтыг нь гаргаад тавьчихсан байхад АТГ гэх бүхэл бүтэн алба яагаад энийг гаргаж ирж тавьдаггүй юм бэ? Наадах чинь тэр ямар ч тэнэг хүн ертөнцийн мухарт байгаа дэд бүтэцгүй, дэд бүтэцгүй гэдэг чинь хэн ч олборлоод ашиг хийх ямар ч боломжгүй байхгүй юу. Өөрөө очиж үзэж байсан тийм ээ? Тэрийг солонгос байтугай монгол хүмүүс бэлгэнд ч авахгүй. Яагаад гэвэл уурхай гэдэг чинь дэд бүтэц байх ёстой. Борлогдох боломжтой байх ёстой. Сая яг энүүгээр Солонгосын Ерөнхийлөгч байсан хүн 15 жилийн ял авсан. Тэгэхээр энэ Хотгор шанагын уурхай чинь өөрөө яг нэг хэсэг нь байхгүй юу. Тэгэхээр шинэ нөхцөл байдал гэдгээр эрүү үүсгээд, өнөөдөр энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдгээр хаачихаад байгаа юм. Ийм юмнууд Сангийн сайд хийгээд явж байна гэдэг бол байж болохгүй гэдгийг өнөөдөр бас АТГ-ын даргатай байхдаа өөрийг чинь жишээ авч ярьж л байгаа юм л даа.

-Тэр чинь ганцхан би хийгээгүй. Солонгосын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн төвтэй хамтарсан. Тэд нар болохоор “10 сая доллар бол Та нар зарчихсан л юм билээ. Бид нарт бол жижигхэн мөнгө юм л даа. Бид нар тэгэхээр яахав Та нартай хамтраад нэвтрүүлгээ хийчихье.” гэсэн юм.

-Тэгэхээр “Та нар хөдлөхгүй бол би одоогийн шинэ Ерөнхийлөгчид захиа бичнэ. Манай дээр Солонгостой холбоотой ийм уурхай байдаг. Манай дээр хөөн хэлэлцэх хугацаа дуусчихлаа гээд энэ хүмүүс нь сайд, дарга хийгээд яваад байна. Энэ талын мэдээллийг өгнө үү.” гэдэг… АТГ-ын даргын өмнөөс л ажил хийх гээд байна шд хоёулаа. Ийм байдалтай өнөөдөр болчихоод байна. Тэгээд энийг битгий жалган дотроо бид нар Монголчуудыг улс төр гэж битгий бодооч ээ. Дэлхий мэдээллийн системээр хавтгай болчихсон. Бид хоёрын яриаг бас өнөөдөр орчуулаад гадагшаа цацаад л сууж байгаа. Нууц юм бид нарт байхгүй болчихсон. Тэгэхээрээ Монголын энэ муухай нөхцөл байдал чинь биднийг муухай харагдуулаад байна гэдэг чинь бид нарын ирээдүй өөрөө бүрхэг болж байна. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалт гэдэг чинь нэн чухал асуудал байгаад байгаа юм.

Өнөөдөр бид нар 10-14-хөн тэрбум долларын эдийн засагтай улс. Хэн орж ирэх вэ? Томхон компаниудын л мөнгө шдээ. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр гадаадад байдаг томхон компаниудын мөнгө. Энийг томруулж байж бид нар энэ ажилгүйдэл, ядуурлаасаа гарна. Энийг томруулна гэдэг чинь бусад салбарууд. Зөвхөн ноолууран дээр бид нар бүх ноолуураа аваад бүтээгдэхүүн хийх юм бол 200 сая доллар ноолуур луу гаргаад л, түүхий эдээ 100 хувь гаргаад л бүтээгдэхүүн хийгээд 2 тэрбум долларын борлуулалт хийж болж байгаа юм, жил болгон. Ноосыг бас ингэж болно, арьсыг бас ингэж болно, махыг бас ингэж болно. Тэгэхээр энэ лүү орохгүй байгаад байна гэдэг чинь ойлгохгүй байна гэх үү, ойлгоод хийхгүй байна гэх үү, гөжиж байна гэх үү?

-Таныг яриад байхаар хийхгүй байгаа юм болов уу?

-Би бас ойлгохоо больчихоод байгаа юм л даа. Жишээ нь, бүлгийн дарга Хаянхярвааг Дарханы асуудлаар дэмжээрэй гэсэн, овоо дэмжээд явж байгаа. Өөрөө энийг ойлгож байна уу гэхэд ойлгож байна гэсэн.

Бид нар Испанийн Zara гэж компанитай загвар хийгээд хүртэл ирчихсэн, туфлиэ үзүүлээд, би бараг ичихгүй үзүүлдэг. “Монголын ширээр хийсэн туфль байна шүү” гээд хүмүүст үзүүлээд явдаг Ерөнхийлөгч Та үзээгүй байх аа гээд л хүмүүс бас инээдэг л байхгүй юу. Ийм том салбарыг битгий ингээд унтуулаад, хэдхэн ченжүүдийн гарт өгчихөөч ээ. Одоо жишээ нь ХААБиржийн захирлаар гаалийн Баатар гэж хүнийг тавьсан байгаа юм. Тэр нэг ярилцлага өгсөн байна лээ. Ерөөсөө Монголын ноолуурын үнийг Хятадын гурван ченж сууж байгаад л тодорхойлдог гэж байгаа. Мах тийм болсон. Арьс шир тийм болчихсон. Энэнээсээ гарах шийдвэрийг нэгэнт ийм 64 гишүүнтэй олонх болчихсон юм бол нэн тэргүүнд шийдээд байж болдоггүй юм уу гэдэг юман дээр яриад л, тулаад л…

-Та тэгээд европ явахаасаа өмнө энийгээ хэлээд, нийтдээ төсвөөс 357 барилга байгууламжийг хассанаар 400 гаруй тэрбум төгрөг, нийт 1.4 ихнаяд төгрөг хэмнэнэ. Энүүгээр үйлдвэр барья гэсэн. Яг тэрний чинь эсрэг чи ингэж хэлэв үү гэсэн шиг “май чи” гээд дахиад л 400 гаруй барилга ороод ирсэн.

3-5 Цаасан дээр буусан Ерөнхийлөгчийн цензургүй яриа-10-хан хоногийн дотор дахиад 5 тэрбумыг нөгөө гишүүд чинь тур юуг л ашигласан байх л даа бодвол. Төсвийг чинь задлана шүү, Ерөнхийлөгч ийм санал тавьсан байна. Ингэнгүүт дахиад 3 тэрбум төгрөг нэмээд өгчихөж байгаа юм. 10-хан хоногийн дотор.

-Харин 400 гаруй зураг төсөлгүй барилга дахиад оруулаад ирнэ гэхээр хүний толгойд ерөөсөө багтахгүй байгаа байхгүй юу.

-Миний чуулган дээр хэлсэн үгийг ажигласан уу, үгүй юу. Одоо 10-аад жилийн өмнөх шиг хөдөө орон нутаг маань гишүүдийг тойрог дээрээ юм хийсэн гэдгээр санал өгөхөө больсон шүү. Энэ хүмүүс тэгш эрх, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсыг л нэхдэг болсон. 10-аад жилийн өмнө замтай болгож өгөөч, токтой болгож өгөөч, гэрэлтэй болгож өгөөч, гар утастай болгож өгөөч гэж ярьдаг байсан. Одоо энэ бүгд үндсэндээ 21 аймгийн ихэнх нь авто замаар холбогдчихлоо. Говь-Алтай, Баянхонгорын зам энэ жилдээ холбогдох байх. Завхан, Увсын зам холбогдож байгаа. 330 сум эрчим хүчээр холбогдчихлоо. Ер нь бүгд утастай болчихсон. Энэ асуудлууд шийдэгдчихсэн байхгүй юу. Одоо бол цэцэрлэг барилаа, суурь тавьлаа, ингэлээ гэдэг дээр санал өгөхөө больсон. Иргэдийн ухамсар өөрчлөгдсөн гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд сайн харуулсан болов уу гэж бодож байгаа.

-Одоо таны яриад байгаа арьс шир, ноос ноолуураа дотооддоо бүтээгдэхүүн хийгээд гадны зах зээл рүү ярья гээд Та өчнөөн жил ярьлаа шд. Их хурлын гишүүн байхдаа ярьсан, сайд байхдаа ярьж байсан, Ерөнхийлөгч болохдоо ярьж байсан. Одоо Ерөнхийлөгч болоод дахиад ингээд л хүчгүйдээд л сууж байна.

-Орон сууцгүй хүн орон сууцтай болох юм сан гэж яриад л байнаа даа. Орон сууцтай болчихоороо тэрийгээ ярихаа больчихно биз дээ. Дараагийнхаа юм руу орно. Орон сууц чинь бий болохгүй байна шд. Өнөөдөр арьс шир, ноосны үйлдвэр чинь баригдахгүй байна шд. Бид ярихаас өөр арга байхгүй. Төмөр замын асуудал байна.

-Төмөр зам дээр ёстой асуулт заавал асууж өгөөрэй гэж манай үзэгчид хэлсэн. Та төмөр зам барина гэсэн нэрийдлээр хувьдаа мөнгө завшсан. 267 км зам Ухаахудагаас Гашуунсухайт хүртэл. Зүгээр овоолсон шороо үлдээсэн. Эндээ эрүүгийн хэрэг үүсгүүлээд шалгуулж байсан, Ерөнхийлөгч болоод Та өөрөө энэ хэргээ байхгүй болгосон уу?

-Над дээр энэ төмөр замын хэрэг дээр хэрэг үүсээгүй.

-Таныг Баянгол руу дайраад баривчлах гээд байсан биз дээ?

-Тэр чинь сонгуультай холбоотой. Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Нөгөө хонгилуудын л нэг байхгүй юу тэр чинь. Тэгээд яаж байна вэ гэхээр ерөөсөө саяын миний яриад байгаа тэр ченжүүдийн бодлого, Монгол Улс өөрөө хөгжих хөгжлийн гараагаа явуулахгүй байгаа чинь яг нэг юм болчихож байгаа юм. Бид нар 1949 оноос хойш төмөр зам бариагүй. Сая 2010 онд бид нар анх удаагаа УИХ, би өөрөө зам тээврийн сайд байхдаа энэ их хурлаар төмөр замын бодлогыг оруулсан байхгүй юу. Төмөр замын бодлогыг 2010 онд оруулсан, 2012 онд сонгууль болсон. Энэ үед Сү.Батболд Ерөнхий сайд байсан. Тэгэхээр Сү.Батболд их хурлын гишүүн байгаа. Сү. Батболд Ерөнхий сайд байсан учраас маш тодорхой амьд гэрч байгаа. Бодлого батлуулсан юу хоёр чинь өөр. Бодлого батлуулчихаад төмөр замаа эхлэхэд мөнгийг нь өгөөгүй. Ингээд 2012 оны сонгуультай холбогдсон. Яагаад гэвэл дараа нь Батболд бид хоёр бүх юм дууссаны дараа ярихад, манай намын бүлэг дээр Баттулгын нэр хүнд өсчихнө, мөнгийг нь битгий өгөөрэй гээд барьцаал гэдэг байхгүй юу. Тэгээд тэр хурлын протукол мортукол, миний уурлаж байсан, хурал хаяж гарч байсан гээд бүгд тодорхой байгаа. Батболд бид хоёр чацуу, амьд байгаа. Хэдхэн жилийн өмнөх юм ярьж байна шд.

Дараагийн засгийн газар дээр нь яасан бэ гэхээр, би ХАА-н сайд болж байгаа юм. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичиг Гансүх, Алтанхуяг Ерөнхий сайд, одоо улс төрийн зөвлөх хийж байгаа. Бас асуух хэрэгтэй. Ерөнхий сайд нар бүх юмыг мэддэг. Чингис бондоос Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 267 км төмөр замыг барих бодлого, гарцын чинь зурагнууд нь хийгдчихгүй юу, ТЭЗҮ нь. Ингээд дараагийн засаг руу орчихож байгаа юм. Би ХАА-н сайд болоод гараад явчихаж байгаа юм. Тэнд 200 сая орчим долларыг Алтанхуягийн засгийн газар хуваарилсан юм. Үндсэндээ бол 1 тэрбум доллароор баригдаж дуусах төсөл. Ингээд л 200 сая доллар өгөөд л бүх ажил зогссон. Тэгэхээр гэрчүүдээс нь асуу. Одоо Гансүх дээр энэ хэрэг үүсээд 3 жил болж байна. Хэрэг нь хаагдаагүй.

-Тань дээр эрүүгийн хэрэг үүсээгүй юм уу?

-Над дээр эрүүгийн хэрэг үүсгээгүй. Над дээр эрүүгийн хэрэг үүсгэ гэдэг чинь шал өөр шалтгаанаар байхгүй юу. Сайншандын аж үйлдвэр барих гэсэн, Монголд хүнсний ногоогоо 100 хувь өөрсдөө боловсруулах гэсэн ийм инээдэмтэй инээдэмтэй юмаар над дээр гаргасан.

-Тэгээд тэр чинь яасан?

-Тэр чинь хэрэг биш юм чинь яах юм бэ? Баахан хүн барьж аваад л хорьсон. Одоо энэ Ерөнхий прокурор чинь өөрөө мэдэж байгаа. Одоо бас гэрч, асууж болно. Ингээд юу гээд байна, дандаа амьд гэрчтэй юмыг би өөрөө ярьдаг. Тэрнээс би тэгээгүй, би ингээгүй гээд өчнөөн ярьчихсан. Сонгуулийн өмнө хэрвээ энэ том машин, би их хурлын гишүүн байгаагүй шд сонгуулийн өмнө, гудамжинд байсан, иргэн Баттулга байсан. Хэрвээ үнэхээр тийм их мөнгө идчихсэн бол дороо бариад л… Тийм их мөнгийг чинь тээшээр юм уу, бэлнээр үүрээд яваад байх боломж байхгүй. Тэгээд ч тэр сайд өөрөө тэр бүтээн байгуулалтанд ордоггүй юм. Гүйцэтгэлийг нь хянаад банкнаас мөнгө нь гардаг, ийм схем байдаг. Зориудаар би Ерөнхийлөгч болонгуутаа А.Гансүхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгээр тавьсан. Нэгдүгээрт хуульч, хоёрдугаарт яг энэ хонгилоор орсон байхгүй юу. Хонгилоор ороод үзнэ гэдэг чинь бид нарын дайсан хэн бэ, энэ том, Монголыг хөгжүүлдэггүй бодлого хэн бэ гэдгийг бүгдийг нь өөрөө харчихсан учраас аюулгүйн зөвлөл дээр тавьж байгаа юм. Ингээд энэ асуудлыг Гансүх ч өөрөө ярих байх. Би бол Гансүхэд итгэдэг. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, өнөөдрийн энэ нөхцөл байдал буюу сая ХАА 26 сая толгой малтай байхад байсан аж үйлдвэрийн комбинатыг яагаад өнөөдөр барьж болдоггүй юм бэ гэдэг нэг эсргэ хүч байгаад байгаа биз? Энэний эсрэг бид нэгдэх ёстой юм аа.

Тэгээд одоо мундаг гурван хүн байгаад байгаа юм. Хурц гуай байна, сая 100 эрхмээр нэвтрүүлэг нь гараад байсан, Хөдөлмөрийн баатар. Энэ хүн бол Монголын уул уурхайд 24 настайдаа боловсон хүчнээр бэлтгэгдээд орж ирсэн хүн, амьд архив. Энэ хүнээс уул уурхайн талаар, энэ МАН-ынхан зөвлөгөө авах ёстой.

4-5 Цаасан дээр буусан Ерөнхийлөгчийн цензургүй яриа

-Авдаг юм болов уу?

-Авахгүй байх.

-Яагаад?

-Мөн Дамдин гуай байна. Яг энэ аж үйлдвэрийн комбинатыг 25, 26-хан настай байхдаа босгосон амьд түүх. Яагаад ийм сайхан, бүтээн байгуулсан хүмүүсийг авчраад, ноос ноолуураа яаж боловсруулдаг юм бэ, технологи нь юу юм бэ гэж асуучихаж болдоггүй юм.

-Та энэ хэрэг хийгээд байгаа, ажил хийхгүй байгаа хүмүүсийг бүгдийг нь бариад, хориод, шоронд хийчихэж болдоггүй юм уу. Нэг ч оффшорч, нэг ч авлигач ерөөсөө ял авсангүй. Тэр Санжийн Баяр, Сайханбилэг, Баярцогт гэдэг хүмүүсийг барьлаа л гэнэ, тавьлаа л гэнэ.

-1937 онд Онцгой комисс гэж байгуулж байсан юм билээ. Онцгой комисс байгуулаад л хүнийг юу яагаад л, шүүх хурал хийхгүйгээр тэндээ онцгой эрхтэйгээр, онцгой эрхт комисс гээд л. Энэ бол 1937 онд Монголын түүхийн хар хуудас. Энийг давтаж болохгүй. Тийм учраас өнөөдөр бид ардчилсан хууль цаазтай төрт улс. Өнөөдөр АТГ-ын дарга нь мөрдлөгөө явуулна, хэргийг хянана. Прокурор нь хянана. Ингээд энэ хоёрын үйлдлийн дундаас болсон үйл явдлыг шүүх дээр очно. Шүүх дээр очно, хэрэгтэн нь өмгөөлөгчтэй байна, шүүгчтэй мэтгэлцэнэ. Энэ өөрөө бид нарын бас нэг олж авсан үнэт зүйл. Энэ өөрөө эвдэгдэж болохгүй л дээ. Тэгээд бид нар чинь яг энийг Энхбаярын үед нэг гарч ирсэн, цухалзсан. Цухалзаад Хүрэлсүхийг бас нэг фургон мургоноор явуулчих гээд чиг өгөөд. Хамгийн сүүлд миний өмнөх байсан Ерөнхийлөгч. Та нарыг ажилтай болгосон шүү, ийм ийм хүмүүс ингэж хий. Одоо тэр Алтанхуяг Ерөнхий сайдын яриад байгаа хонгил үүсгэсэн. Би бол ийм байдлыг нөгөө талд нь бодож явдаг хүн. Яагаад гэвэл чиг, үүрэг өгөөд явах юм бол нөгөө талд нь саяын бид нарын эрхэмлэх ёстой зүйлүүд чинь байхгүй болчихно.

-Та болохоор эрх зүйт шударга ёсны хуультай, цагдаатай, шүүхтэй улсын юмыг яриад байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр дансандаа сая доллартой шүүгч шударга байж чадах уу. Шүүх шинжилгээний газрын даргынх нь гэрээс юу олдов. Та өөрөө шүүхийг, шүүгч нарыг томилдог. Гэтэл яагаад шударга бус шүүгч нараа хольж солихгүй байгаа юм. Яагаад энэ прокуророо цэвэрлэхгүй байгаа юм бэ?

-Наад энэ сая доллартой шүүгчийг чинь энэ АТГ өөрөө мөрдөх үйл ажиллагаагаа хийгээд, баримтаар нотлоод, тэр баримтыг нь прокурор хянаад, ингээд шүүх рүү ороод, шүүх дээр болонгуут би зарлиг гаргана. Энэ дарааллыг алдаж болохгүй л дээ. Иргэд бол бухимдалтай байгаа. Яагаад гэвэл энэ бухимдалтай байгааг ойлгож байна. Яагаад гэвэл баялгийн тэгш хуваарилалт чинь сүүлийн 20 жил маш идэвхтэй болчихсон. Ийм цаасаар баялгийг аваад энүүгээрээ өөрөө Үндсэн хуулийн 6.1 буюу ард түмний өмч гэдгийг өөрийн болгож аваад улс төр лүү ордог болчихсон. Би Хүрэлсүхийн засгийн газарт бас хэлээд байсан. Шинэ Засгийн газраа уул уурхайн лицензгүй хүмүүсээр бүрдүүлээрэй гэсэн. Ийм зүйлүүдийг яриад байгаа чинь ерөөсөө л энэ. Баян хоосны ялгаа сүүлийн 20 гаруй жил их болсон. Энэ өөрөө шударга бус явдлыг өөгшүүлсэн. Баян мөнгөтэй хүн юу ч хийж болно гэдгийг сонгуулиар, сайд болж байгаагаар гаргаад байна шд. Ийм зүйлүүд бөөгнөрчихлөө л дөө.

Хүнтэй холбоотой асуудлууд их байгаа юм. Жишээ нь, 65-ын бүлгээр АТГ-ын дарга сонгогдчихоод эргээд эд нар луугаа довтлоход хүнд байдаг байх, хүнийхээ хувьд. Тийм учраас Монгол Улсаа бодоод хэрэг хийсэн хүмүүс байвал тэрийгээ бүгдийг нь ил гаргаад прокурортоо танилцуулаад, эргээд энийгээ хурал дээр дахин танилцуул гэж ярьж л байна.

-Баярцогт, Сайханбилэг, Баяр нарыг хорьсон шдээ. Танаас зөвшөөрөл авсан уу?

-Аваагүй.

5-5 Цаасан дээр буусан Ерөнхийлөгчийн цензургүй яриа

-Судлахдаа зөвшөөрөл авсан уу?

-Аваагүй.

-Авах ёстой юу танаас?

-Авахгүй, хамаагүй. Надад мэдээлэл л өгнө. Надад ямар мэдээлэл өгсөн бэ гэхээр ерөнхийдөө, хэл ам ихдээд байна, намайг Ерөнхийлөгч шахаад байна, сар суучихаад гарчихвал болох юм байна гэсэн ийм яриа бол яахав нууцын зэрэглэлтэй мэдээлэл ирж байсан. Яг л тийм юм л болох шиг болсон.

-Зүгээр л сар суулгачихаад гаргахын төлөө юу?

-Тийм яриа бол над дээр ирсэн. Би бол хов живээр явдаггүй юм байна шд Ерөнхийлөгч. Одоо бол хүмүүс намайг урьдынх шигээ хамаагүй ярьдаг, хамаагүй хувцасладаг… ингэж хүсээд байх шиг байгаа юм. Тэгэхээр энэ Ерөнхийлөгчийн алба чинь өөрөө их дэг журамтай, үс зүснээс эхлээд янз бүр байдаг юм байна л даа. Тэгэхээр заавал Монгол Улсаа бодохгүй бол болохгүй болчихдог юм байна. Гадаад, дотоод явна, гадны хүмүүстэй уулзана. Тийм нэг зовлон байдгийг иргэд минь ойлгоосой.

-Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын алт мөнгөний үндсэн орд гэж байна. Хоёр хятад хүн энийг булаацалдаад байгаа юм байна. Та МҮОНТВ-ээр орсон ярилцлагадаа энийг цухасхан дурдсан. Нэг нь цагдаагийн талыг нь атгачихсан, нөгөө нь юу гэлээ прокурорын талыг нь атгачихсан гэл үү. Ван, Ян гэж хятадууд тэмцээд байна. Энд монголчууд хохироод байна гэсэн мэдээлэл надад ирсэн.

-Ван гэдэг хятад, Ян гэдэг хятадтайгаа муудалцаад Монголын шүүх, цагдаа, прокурорын байгууллагуудыг талцуулчихсан явж байгаа. Энэ бодит үнэн. Хоёр жилийн өмнөөс. Ван ялагдангуут мөнгө өгдөг, Ян ялагдангуут мөнгө өгдөг ийм юм  яваад байгаа юм.

-Манай хуулийнхан тэрүүгээр нь ажиллаад байдаг юм уу?

-Манай хуулийнхны өнөөдрийн дүр зураг. Энийг удахгүй ил тод гарга гэдгийг өнөөдөр бас үүрэг өгсөн.

-Нөлөө бүхий цагдаагийн генерал хүн оролцсон гэсэн үнэн үү?

-Цагдаагийн, социализмын үед бэлтгэгдсэн генерал цолтой ийм хүн хүртэл нэг талд нь үйлчлээд явж байгаа. Би яагаад зориудаар ярьсан бэ гэхээр энэ бол бодит мэдээлэл учраас би иргэддээ хэлж байгаа юм. Өнөөдөр бид ийм л болчихсон байна. Ийм болчихсон байхад энэ их хурлын гишүүд ийм зүйл дээр анхаараад нүд чих болчихсон явж байх ёстой хүмүүс маань эргээд нөгөө хөл дээрээ босч байх ёстой, махаа зулгаагаад явж байгаа ЖДҮ-ийнхний зээлийн урдуур очер дайрч авч байна гэдэг юмтай давхцаад бухимдал үүсгээд байна л даа.

-Иргэд нь найман хувийн ипотекийн зээлд орох гэж бөөн юм болдог. Гэтэл УИХ-ын гишүүн нь 3 хувийн хүүтэй зээл аваад тэрийгээ банк бус санхүүгийн байгууллагад хүүлээд сарын 47 сая төгрөгийн ашиг аваад явж байна.

-Ийм их хурал цаашаа гэнэт засраад л”нээрээ бид нар их буруу юм хийжээ. Маргаашнаас янзын их хурал болно” гэхгүй байх аа. Би  лав итгэхгүй байна.

-Та их хурлыг тар гэдэг асуудлыг өөрөө тавьсан. Тарахгүй бол яах вэ?

-Тарах байлгүй дээ. Яаж ийм байдалтайгаар цааш үргэлжлэх юм.  Монгол Улсын нэр хүнд шдээ энэ чинь. Би хэлээд байна шд. Энэ бүх  юм чинь гадны элчингүүдээр дамжаад мэдээлэх ёстой газраа мэдээлдэг. Энэ бол Монголыг сайхан биш, саар харагдуулж байгаа зүйл ээ. Бид хоёрын яриа ч гэсэн өнөөдөр гадагшаа гараад л явж байгаа.

-Ийм их хурал өөрөө өөрийгөө тараахгүй бол яах вэ. Та бол тарах байх гээд байгаа. Нөгөөдүүл чинь албан тушаалдаа дуртай юм чинь их хурлын гишүүдийн 2/3 нь кнопдож байж өөрөө өөрсдийгөө тараах юм байна лээ шд. Дараагийн алхам юу байж болох вэ?

-Өлсгөлөн зарлах уу?

-Хэн?

-Би. Суулт зарлах уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч ийм юм яриад байгаа нь аягүй гунигтай санагдаад байгаа байхгүй юу.

-Байдал ийм байна шд. Өнөөдөр би АТГ-ын дарга, прокурорт хэлсэн. Би эсвэл өлсгөлөн зарлаж Монгол Улсыг дэлхий даяар ийм шившигтэй болгох уу гэдгээ хэлсэн.

-Тэгэхээр юу гэх үү?

-Дуугарахгүй л байна лээ. Ийм хэмжээнд оччихоод байгаа байхгүй юу. Янз бүрээр үзлээ. Бичиг явуулж үзлээ. Хууль ёсны дагуу шаардлаа. Хувьсгал хийх тухай хамтарч ярьлаа. Цаг одоо юу болж байна?

-Тань дээр орж ирээд ярихаараа юу гэж ярьдаг юм бэ энэ хүмүүс. За тэгье тэгье, ажлаа хийе л гэдэг үү?

-Ажлаа хийе л гэнэ. Сая би европ явахын өмнө нэлээн олон хүмүүстэй уулзлаа. Батзориг сайдтай нь уулзсан. Ийм боломж гарч байна шүү. Ажлын хэсгийн Оюунхорол, тэр Оюунгэрэл гээд гишүүнтэй уулзсан. Ийм ийм явдлууд явж байгаа шүү. Өөрөө бас нөлөөтэй, бүлэг бүлэг дээрээ их зоригтой дуугардаг юм байна. Нөгөө Төсвийн байнгын хорооны дарга Чойжилсүрэнг дуудаж уулзсан.

-Өнөөдөр Та МАН-ын бүлгийн хурал дээр орсон. Тэнд бас нэлээн бухимдал үүссэн үү. ЖДҮСангаас зээл авсан гишүүдийг Та асуусан байна лээ. Зарим нь тэрийгээ хүлээн зөвшөөрсөн юм шиг байх юм.

-10 цагаас бүлгийн хурлууд болдог юм. Тэгээд МАН-ын бүлгийн хурал дээр оръё, төсөвтэй холбоотой хэдэн үг хэлчихээд гаръя гээд. Тэгээд орсон, ирц бол нэлээд гайгүй байсан. Би өөрөө итгээгүй л дээ. Нэр бүхий гишүүдээс “үнэхээр өөрөө тэрбум төгрөг авчихсан юм уу?” гэсэн, “би авчихсан, гэхдээ бусад нь ч гэсэн бүгдээрээ авдаг шдээ” гэж хэлээд сууж байгаа байхгүй юу. Нэрийг нь хэлээд яахав. Боломжтой, 2, 3 удаа сонгогдчихсон ийм гишүүн өөрөө ЖДҮ-ийн зээлийг авчихсан байгаа юм. Тэгээд асуухаар би авчихсан, гэхдээ бүгдээрээ л авдаг шдээ гээд нөгөөдүүл рүүгээ заагаад сууж байгаа юм.

-ЖДҮСангаас УИХ-ын гишүүн 0.25 хувийн хүүтэй зээл авдаг юм байна. Энийгээ авчихаад ББСБ юм уу, бусад компанид 5 хувийн хүүтэй зээлж байгаа байхгүй юу. Үүний ашиг нь сарын 47.5 сая төгрөг болж байгаа.

-Наадахыг чинь бас ярьлаа. Мэдээлэл ирж байгаа. Энэ чинь бараг жил хагасын өмнөөс л яригдаад байсан байхгүй юу. 2, 3 гишүүн нийлээд ЖДҮ-ээс нэг нэг тэрбум аваад гурван тэрбум болгоод ББСБ-аар хүүлээд байна гээд. Би бол итгээгүй юм. За битгий ингэ та нар. Хүн муу муу гэхээр арай ч тийм юм байхгүй болов уу гэж. Ярианууд явагдаад байсан. Дараа нь баримттай мэдээллүүд ирэхээр үнэхээр тийм… Тэгэхдээ тэд нар чинь тэрбум төгрөгөө бэлнээр авчихдаг юм байна. Бэлнээр аваад 100 мянга, сая ч гэдэг юм уу бага багаар банк бус руу хийгээд байхаар хэн хийгээд байгаа нь мэдэгддэггүй ч гэдэг юм уу. Тэгээд АТГ-ынхан болохоор энэ дээрээ цаг үрж байна гэсэн тайлбар хэлээд байна лээ л дээ. Хүсэхгүй бол тийм тайлбарууд зөндөө л гарах байх. Ер нь бол 10-аад гишүүний нэрийг өнөөдөр албан ёсоор хэлж байна лээ.

6-3 Цаасан дээр буусан Ерөнхийлөгчийн цензургүй яриа

-Албан тушаалын гэмт хэргийг аваад хаячихсан байна лээ шд Эрүүгийн хуулиас 2017 оны таван сард. Тэгэхээр эд нар чинь эрүүгийн хэргээр ял хүлээхгүй нь байна шд.

-Ял хүлээнэ, эрүүгийн хэрэг үүснэ гэж байна лээ. Би бас ерөнхийдөө бол энэ асуудал дээр мэдээллүүд сонссон.

-ЖДҮСанд зээлийн төсөл гэж 1170 төсөл ирсэн байна гэнэ.

-Тэрнээс их байх л даа. Аягүй их төсөл ирдэг юм. Зарим нь муу ч гэдэг юм уу, цензурдэж орж ирж байгаа нь наадах чинь байх.

-Тэгээд 133-ын 122 нь нөлөө бүхий албан тушаалтан гэхээр чинь энэ чинь жижиг үйлдвэрт очих ёстой мөнгө томчуудын халаасанд орчихсон байна.

-Маш их бухимдалт нь юу гэж яриад байна вэ гэхээр, миний лав тойрныхон, манай ангийнхан ч гэдэг юм уу, миний таньдаг найзууд яг одоо юу гэдэг юм “Тулгаа хөгшөөн, би ингээд хоёр өрөө байраа барьцаалаад зээл тавьчихсан чинь зээлээ төлж чадахгүйгээр асуудалд орчихлоо. Миний хөгшин хэдэн сарынх нь хүүн дээр туслаач. Эсвэл ингээд өгөөч байргүй боллоо.” гэдэг ч юм уу. Иймэрхүү бухимдлууд өдөрт хэдэн арваараа ирдэг байхгүй юу. Одоо надад шд. Би чинь ингээд Ерөнхийлөгч болонгуут бүх юмнаас тасраад найз нөхөдгүй болоод явчихгүй шд. Харьцдаг хүмүүстэйгээ харьцана. Жишээ нь бэлтгэл дээр гэхэд л бэлтгэлийн орчин чинь бас л жирийн хүмүүс. Энэ Яармар маармаг гээд л. Энд ерөөсөө болж бүтэж байгаа юм алга. Тэгээд л хөөрхий минь ганц барьцаалдаг юм нь хашаа, ганц барьцаалдаг юм нь байр. Байраа барьцааллаа, хашаагаа барьцааллаа, ганзаганд ч юм уу, Солонгос ч юм уу явлаа. Эргээд ирлээ, нөгөө мөнгөө төлж чаддаггүй. Ингээд тэр хүн хашаагаа хураалгадаг, орон сууцаа хураалгана. Энэнээс болоод өнөө гэр бүл салалт. Өнөөдөр авгай нь, эхнэр нь нөхөртөө хэлэлгүйгээр байраа барьцаалаад ашигтай бизнес байна гээд хулхидуулчихаж байгаа юм. Тэгээд одоо яахав. Гурав дөрвөн хүүхэдтэй. Нөхөр нь тэнд таксины жолооч ч юм уу, өдөр шөнөгүй ажиллаж байгаа нэг нөхөр байгаа шд. Тэр мөнгө нь хүрдэггүй учраас… Тэгэхэд нөгөө зээлэндээ байрыг нь хураах гээд шүүхийн шийдвэр ороод ирнэ. Гэр бүл яах вэ? Өө миний хөгшин шатчихаж дээ, эвий эвий гэхгүй шд. Энэнээс болж гэр бүл сална. Архидалт, ингээд хүүхэд өнчрөлт. Ингээд өнөөдрийн байгаа юм чинь ЖДҮ-ийн юмыг авчихлаа гээд байгаадаа биш, ЖДҮ нь өнөөдөр ийм нөхцөлтэй байхад хууль тогтоох байгууллага нь, их хурлын гишүүд нь ийм юмны очерын урдуур дайраад хээв нэг “өө яадын би тэгцийшдээ, авцышдээ” ингээд байж болохгүй ээ. Ийм юмыг болж байна гэх юм уу юу гэх юм бэ.

-Агаарын бохирдлын улирал эхэллээ. Та нодлин жил онц байдал зарла гэсэн боловч зарласангүй ээ. Нийтдээ 550 тэрбум төгрөгийг ямар ч үр дүнгүй зарцуулсан гээд аудитын тайлан гарчихлаа. Хариуцлага тооцох хүмүүсийнх нь нэрсийг гаргаад өглөө. Шалгадаггүй юу?

-Шалгахгүй.

-Одоо яах уу?

-Тохирчихсон л байхгүй юу. Нөгөө ашиг дээрээсээ хуваалцаад.

-Бид тэгээд хордоод үхэх юм уу. Үндсэн хуулийн 16-д байгаа шд. Бид нар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй шүү дээ.

-Үхээд л байгаа шд.

-Энэ их болохгүй, бүтэхгүй байгаа юмыг засахын тулд би Таныг УИХ-ыг тараах гэж санал өглөө гэж ойлголоо. Та түрүүн хэрэв УИХ тарахгүй бол би яах уу, өлсгөлөн зарлах уу гэж хэллээ. Та нэлээн бухимдалтай байна тийм үү?

-Яаж бухимдахгүй байх юм бэ?

-Бид нар ч гэсэн их бухимдалтай байна. Ер нь ард түмэн ч их бухимдалтай байна. Тэгээд энэ бүгдийг таслан зогсоогоод өгөөч ээ. Шударга ёсыг тогтоогоод өгөөч ээ гэсэн Ерөнхийлөгчийг тавиадахсан чинь нөгөө Ерөнхийлөгч нь юу ч хийж чадахгүй ингээд хүлээсэн дотор байгаад байгаа байхгүй юу. Хүлээснээс гарах арга зам, ард түмний итгэлийг биелүүлэх арга зам чинь юу вэ?

-Бодоод л байна. Юу гэж бодож байна?

-УИХ-ыг тараах уу?

-Тийм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. АН ыхан болоод женког мэдэхгүй биш, улаан цайм худлаа гөрдөг сайхан худалч нөхөд шүүдээ. Ард түмэн нь ямар юу хийж ямар тоо хэлээд байгааг ойлгох биш. Тэргүүн болоод хийсэн юм нь гок ийн 49% ийг шүүхдээд ялуулаад авчлаа, төмөр замын хэргээ бас хаалгачлаа, лицензүүдээ дүү сумъябазартаыгаа хуйвалдаж эргүүлэн авлаа, найз дүү бөхчүүдээ том том гавьяа шагналаар шагналаа. Танилууддаа эбэ шиг баахан гавьяат цол өглөө. Өөрийнх нь буянт ухаа цогцолборын барилгын ажил санхүүжилттэй болоод баригдаад дуусах нь. Улс орон ард түмэндээ хийсэн юм нэгч алга даа МОНГОЛ ЯЛНА сүржин ах гуай!!!

  2. Unendee bolovsrolgui buduun barag hun chini Erunhiilegch-d uneheer julddag yum bna do. Ter yarij helj bgaa ni, avah yum alga…Zugeer ailiin avgaichuul hoorondoo hov bazaj suugaa yum shig yarih yum da…Horchin Zika-giin nairuulsan jujigt togloh geed uuriigee zovooh yum…Setguulch ni chigluulj baij arai gej avch garah shig…Dahin iimerhuu yarilclaga ene terd orvol uuriinhee medleggui, tenegee ulam tod haruulah nuhur bna a. Zugeer l judo-goo uzeed demjeed temceen bolson uls hotuudaar ni dagaj yavaad l 4 jilee duusgasan ni deer gej zuvluey du, kkk

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close