“Twitter” хэрэглэгчид тун удахгүй сүлжээгээ огт өөр функцтэй болохыг харах нь. Үүсгэн байгуулагч Жек Дорси удахгүй сүлжээнийхээ функцэд өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгджээ. Твиттерт тухайн жиргээ таалагдсаны тэмдэг болох зүрхэн хэлбэрт товчлуур байдаг. Жек Дорси юуны түрүүнд энэ товчлуурыг алга болгох гэнэ.

Твиттер өмнө нь таалагдсаны илэрхийлэхдээ од дардаг байсан бол гурван жилийн өмнөөс зүрхэн хэлбэртэй товчлууртай болсон юм. Гэхдээ энэ товчлуур Жек Дорсид ер таалагдаж байгаагүй гэнэ. Хоёрдугаарт, их лайк цуглуулах өрсөлдөөн сэдэл нь тухайн хэрэглэгчийг “жиргээний” талаар байнга бодоход хүргэж, улмаар эрүүл мэндэд нь хохирол учруулах эрсдэлтэй тул энэ товчлуураас татгалзаж байгаа ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн