Хэл нэвтрэлцэж чадаагүйгээс болж 220 мянган доллараар хохирчээ

Япон Улсын нийслэл Токио хотод байрлалтай “Шинжуку Гиоен” цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгач хэл нэвтрэлцэж чадахгүй байх гэж эмээсэндээ гадаадын жуулчдаас хураамжийн мөнгө авалгүй оруулдаг байжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд жуулчдыг нэвтрэхэд хураамж авдаггүй энэхүү үйлдлийн талаар өөр нэг ажилтны мэдээлснээр мөрдөн байцаалт явуулахад тус хүрээлэнгийн 70 настай хаалгач өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.

“Шинжуку Гиоен” цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхэд том хүн 200 иен, хүүхэд 50 иений хураамж төлөх учиртай бөгөөд тус ажилтан 2014 оны 4 дүгээр сараас хойш гадаадын жуулчдаас ганц ч удаа хураамж аваагүй аж. Энэ байдлаараа жуулчдыг 2 жил хагас орчим хугацаанд үнэгүй нэвтрүүлжээ.

Дээрх хугацаанд “Шинжуку Гиоен” цэцэрлэгт хүрээлэнд нийт 160 мянга орчим жуулчин үнэ төлбөргүй нэвтэрсэн тооцоо гарчээ. Өөрийн төрөлх хэлнээс өөр ямар ч орны хэл мэддэггүй бүтэлгүй хаалгачийнхаа энэхүү үйлдлээс үүдэн тус цэцэрлэгт хүрээлэн нийт 25 сая иен буюу 220 мянга орчим ам.долларын алдагдалд орсон байна.

3 thoughts on “Хэл нэвтрэлцэж чадаагүйгээс болж 220 мянган доллараар хохирчээ

  1. Нэргүй 2018-10-30 14:52 at 14:52

    ee huurhii yasan oroi medee we

    Хариулах
  2. Энэ өвгөнд буруу байхгүй ээ 2018-10-30 15:46 at 15:46

    Алдагдалд оруулахаасаа илүү ашиг оруулсан байж болох тооцоог нь тооцсонгүй. Тасалбар аваагүй жуулчид бусад үйлчилгээнд үрэлгэн ханддаг гэдгийг энэ өвгөн зөв олж харсан байна

    Хариулах
  3. Нэргүй 2018-10-31 11:18 at 11:18

    hoorhii ovoo ih l buyan hiisen bna

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн