Япон Улсын нийслэл Токио хотод байрлалтай “Шинжуку Гиоен” цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгач хэл нэвтрэлцэж чадахгүй байх гэж эмээсэндээ гадаадын жуулчдаас хураамжийн мөнгө авалгүй оруулдаг байжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд жуулчдыг нэвтрэхэд хураамж авдаггүй энэхүү үйлдлийн талаар өөр нэг ажилтны мэдээлснээр мөрдөн байцаалт явуулахад тус хүрээлэнгийн 70 настай хаалгач өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байна.
“Шинжуку Гиоен” цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхэд том хүн 200 иен, хүүхэд 50 иений хураамж төлөх учиртай бөгөөд тус ажилтан 2014 оны 4 дүгээр сараас хойш гадаадын жуулчдаас ганц ч удаа хураамж аваагүй аж. Энэ байдлаараа жуулчдыг 2 жил хагас орчим хугацаанд үнэгүй нэвтрүүлжээ.
Дээрх хугацаанд “Шинжуку Гиоен” цэцэрлэгт хүрээлэнд нийт 160 мянга орчим жуулчин үнэ төлбөргүй нэвтэрсэн тооцоо гарчээ. Өөрийн төрөлх хэлнээс өөр ямар ч орны хэл мэддэггүй бүтэлгүй хаалгачийнхаа энэхүү үйлдлээс үүдэн тус цэцэрлэгт хүрээлэн нийт 25 сая иен буюу 220 мянга орчим ам.долларын алдагдалд орсон байна.
3 comments
ee huurhii yasan oroi medee we
Алдагдалд оруулахаасаа илүү ашиг оруулсан байж болох тооцоог нь тооцсонгүй. Тасалбар аваагүй жуулчид бусад үйлчилгээнд үрэлгэн ханддаг гэдгийг энэ өвгөн зөв олж харсан байна
hoorhii ovoo ih l buyan hiisen bna