“Боловсрол” телевизийн бүтээл “Mongolia”s Next Top Model” шоуны хоёрдугаар улирлын шилдэг оролцогчдын нэг Ч.Чамин-Эрдэнэ амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Шоуны зураг авалт 10-р сарын 1нд дуусч охид гэртээ харьсан байсан бөгөөд түүний эмээ шоунд хамт оролцож байсан охидын тухай санаанд оромгүй зүйл дурджээ.

Тэрээр Нүхтэд байрлах нэгэн ресторанд охиноо эргэж очиход хамт оролцож байсан охины ээж Чамин- Эрдэнийн өмнө маанийн ерөөл тоглуулж байсан гэх бөгөөд энэ тухай Г.Чимгээ “Амиа алдахаас хэдхэн хоногийн өмнө Нүхтийн нэг ресторанд шоунд оролцож байхад эмээ нь эргэж очиж хамт байх үед нь хамт оролцож байсан нэг охины ээж нь манай охины өмнө нь маанийн ерөөл тавиад байсан гэсэн.

Тэгсэн эмээ нь дургүйцэж, нас бараагүй байгаа хүний өмнө яагаад маань тавиад байгаа юм бэ, ав гэхэд нь үргэлжлүүлэн тоглуулаад байсан гэсэн. Тэр хүнийг ч шалгуулна гэж бодож байна. Над руу маш их хүн залгаж би ухаан санаа тиймхэн байна. Ямар ч байсан охиныхоо энэ амиа алдсан хэргийн араас эцсээ хүртэл явна” гэсэн байна.

Талийгаачийг задлан шинжилгээний хариу гарсны дараа сүүлчийн замд нь үдэхээр болсон бөгөөд задлан шинжилгээний дүн худал гарахаас ийн сэргийлж буй аж.

By updown

2 thoughts on “Талийгаачийн ээж Г.Чимгээ: Шоунд хамт оролцсон охины ээж миний охины өмнө маанийн ерөөл тавиад байсан гэсэн”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн