Эрүүл мэнд

А амин дэмийг жилд хоёр удаа үнэгүй тараадаг

Хүүхдийн дархлаа сэргээх, өсөлт хөгжлийг дэмжих, А аминдэмийг өрхийн эмнэлгүүдэд тавдугаар сар, арваннэгдүгээр сард үнэ төлбөргүй олгодог. Зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдэд өндөрт тунт А аминдэмийг  6-аас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй) 12-59 сартай буюу нэг наснаас 4 нас 11 сар 29 хоногтой хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг.

Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А-г хангаж байдаг. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт амин дэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг учраас нэмэлтээр өгнө.

А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдэлийг бууруулдаг байна. Эрүүл мэндийн яамнаас А аминдэмийг үндэсний хэмжээнд түгээж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. 2 хүүхэд өсгөлөө. 1 ч авч үзээгүй юм байна. Хаагуур тараагдаад, хэн нь хэрэглэчихдэг юм бол доо.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close