/АТГ/ Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн зургаан хэрэг хүлээн авч, 353 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгав.
Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв.
Ажиллагаанд одоогоор 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 36 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 310 хэрэг шалгагдаж байгаа аж.