Шарлиз Тероны том хүү зургаан настай Жексон даашинз, ягаан банзал гээд өөрт эвтэйхэн бүхнийг өмсдөг болоод удаж байгаа билээ. Ээж нь үүнд баяртай байгаа бөгөөд өдгөө хоёр охинтой боллоо хэмээн зарлан тунхаглахдаа хүрчээ.
Жүжигчин бүсгүйн хүү өөрийгөө аль хүйсийнх вэ гэдгээ мэддэггүй.
Физиологийн хувьд тэр мэдээж хүү ч гадуур гарах болохоороо даашинз, банзал, сандаал зэргийг өмсдөг аж. Жексон хүү өөрөө үүнийгээ биед эвтэйхэн байдаг гэдэг. Өнгөрсөн зун сурвалжлагчид хүүг нүүрээ будсан байхад нь таарч, зургийг нь авчээ. Ингээд Терон Америкийн Elle сэтгүүлд ярилцлага өгч, энэ асуудлаар тайлбар хийхээс өөр арга байсангүй.
Тэрбээр “Би хоёр хөөрхөн охиныг харж байна. Бас бусад ээжүүдэд байдаг шиг айдас түгшүүрээр дүүрэн байна. Хүүхдүүд маань аюулгүй байж, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж сураасай гэж хүсч байна. Тэдэнд маань ямар нэгэн аюул заналхийлэл ирж байгаа мэдрэмж төрвөл ухаан алдчих дөхдөг” хэмээжээ.
Эх сурвалж: Fishki
2 comments
гаж юмнууд
uneheer aztai huurhun 2 huuhed yumaa. aprikaas huuhed urchilj awch bdag yun ch aguu setgelteiin. iim uzesgelentei saihan emegtei yagaad uuruu huuhedtei bolj nuhurtui boldgu bnaa LOL