БНХАУ-ын Шаньдун мужийн Юньчэн тойрогт байдаг Longyun Coal Mining Co. Ltd компанийн эзэмшлийн нүүрсний уурхайн цооногт энэ сарын 20-ны өдөр дэлбэрэлт болж, цооногт ажиллаж байсан 22 уурхайчин дарагджээ.
Тэгвэл тэдгээр уурхайчдаас нэг уурхайчин л амьд гарч, үлдсэн 21 нь бүгд амь үрэгдсэн нь тодорхой боллоо. Аврагчид ням гаригт зургаа, өчигдөр сүүлийн хоёр хүний цогцсыг гаргаж авснаар аврах ажиллагааг зогсоосон байна. БНХАУ Хун Жиньтаогийн үед хоцрогдсон уурхайнуудаа хаах бодлого барьж эхэлсэн.
Гэсэн ч уурхайнуудад осол эндэгдэл гарсан хэвээр л байна. 2016 онд тус улсын Хейлунцян мужид нүүрсний уурхайн гүнд дэлбэрэлт болсноос 59 уурхайчин амиа алдаж байсан. Энэ сард Чунцин мужид уурхайн ослоор 33 уурхайчин амиа алдсан бол өнгөрсөн сард Нинся мужийн уурхайд болсон дэлбэрэлтээс болж 19 хүн амиа алдсан юм.
Уул уурхайн хэрэг эрхлэх үндэсний газрынх нь гаргасан мэдээллээр, 2017 онд тус улсад нүүрсний уурхайд гарсан ослын улмаас 375 уурхайчин амиа алдсан нь 2016 оныхоос даруй 28.7 хувиар нэмэгджээ.