Исландын нийслэлд байрласан АНУ-ын цэргүүд хотын баар, ресторануудад байсан шар айргийн бүх нөөцийг баржээ. Америкийн 6000 гаруй цэргүүд амралтын өдрүүдийг Рейкьявик хотод өнгөрүүлсэн юм. Энд байх хугацаандаа тэд хотын баар, ресторануудаар орж, байгаа бүх шар айргийг нь ууж дуусгасан тул шар айраг үйлдвэрлэгчид нэмэлт шар айраг хүргэхээс өөр аргагүй байдалд оржээ.

Ялангуяа нутгийн цайвар өнгийн шар айргийг америк цэргүүд хамгийн ихээр таалан хүртсэн байна. АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Скандинав явах замдаа Рейкьявикт түр саатсан юм. Тэд Скандинавт Хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн стратегийн сургуулилт хийх гэж байгаа билээ.

Trident Juncture 2018 нэртэй уг сургуулилт 10-11 дүгээр сард болно. Энд 31 улсын 40 мянга гаруй цэргүүд оролцох аж.

Эх сурвалж: Newsweek

By updown

2 thoughts on “Америк цэргүүд Рейкьявикт байсан бүх шар айргийг дуусгажээ”
  1. Жил бүрийн наадмаар Хөвсгөлийн Хатгалд яг л ийм дүр зураг үүсдэг дээ. Бензин байхгүй, бэлэн мөнгө байхгүй, бие засах газар байхгүй гээд л Хатгалын 3-н байхгүйг санагдуулчихлаа хэ хэ хэ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн