Усан дээр оршдог Италийн Венец хотын 75 орчим хувь усанд автаад байна. Өнгөрсөн хоёр өдөр хүчтэй салхины улмаас далайн түрлэг хотыг нөмөрч, усны түвшин 1.5 метрээр нэмэгджээ. Далайд үүссэн салхины улмаас ийм үзэгдэл Венецид үе үе тохиолддог ч энэ удаагийнх онцгой их устай байгааг хотын албаныхан Даваа гарагт мэдээлэв.

Усны түвшин 2008 оны арванхоёрдугаар сард хамгийн сүүлд ийм хэмжээнд хүрч байжээ. Хамгийн их хэмжээ нь 1979 оны арванхоёрдугаар сард 1.6 метр хүрсэн тохиолдол байдаг. Далайн усанд байрлуулсан хаалтууд ийм үед үүргээ биелүүлэх ёстой ч чадаагүй байна. Венецийн усны хаалтуудыг нэмэгдүүлэх төсөл олон жил хэрэгжиж байгаа ч хэт өндөр зардал, авлигын дуулиан тасардаггүй.

Хотын дарга Луйжи Брунаро уг төслийн асуудлаар Италийн ерөнхий сайд Жюзеппе Контетай ярилцах хүсэлтээ илэрхийлээд байгаа гэнэ. Тэр Венец хотыг усны түрлэгээс хамгаалах яаралтай шаардлага бий болсныг ерөнхий сайдад ойлгуулахыг зорьж байна. Венецид жилд дунджаар дөрвөн удаа ийм үзэгдэл тохиолддог. Даваа гарагт хот дотор үйлчилдэг усан тээврийн үйлчилгээнүүд зогсож, дэлгүүр худалдааны газрууд хаагдсан байна. Жуулчид, иргэд ус туулан явган зорчиж байгаа ажээ.

Эх сурвалж: Associated Press

By updown

One thought on “Венец хот жилд дөрвөн удаа усанд автжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн