Цензургүй яриа нэвтрүүлэгт (2018.10.29-ны 21.00 цагт) оролцсон Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагаас түүвэрлэв.
-Ардчилсан хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулаад 28 жил болж байна. Би Ерөнхийлөгчөөр сонгогдоод яагаад юм хийж чадахгүй байна гэхээр энэ УИХ 76 гишүүнтэй. Нэг намын 60 гаруй гишүүн УИХ-д шийдвэрийг гаргаж байна. Маш боломжтой хувилбар сонгоод УИХ-д санал болгохоор гишүүд нь эсэргүүцдэг. АН-“аас сонгогдсон Ерөнхийлөгч гэж хардаг юм шиг байна.
Ерөнхийлөгчөөр сонгогдоод АТГ-ын даргыг дуудаж уулзсан. Оффшорчдын хөрөнгийг оруулж ирээд, авлигачдыг илрүүлээд ажлаа хий гэсэн. Үгүй бол ажлыг чинь авна. Сайн ажиллавал Чингисийн одон өгнө гэж ч хэлсэн. Тэгтэл оффшор бүсээс Давааняям гэдэг бизнесмэний 4.5 саяыг оруулж ирээд юм оруулж ирсэн гэж харагдах гэж оролдсон л доо.
Дараа нь 12 сард утааны асуудал яриад онц байдал зарла гэсэн. 60 тэрбумаар ч гэсэн онц байдал зарла. Гадаадад яриад эхэллээ. Вашингтон пост гэдэг сонинд гарчихлаа гэж хэлсэн. Хурал нь болох нь уу гэтэл болдоггүй. Хууль зүйн байнгын хороондоо өгөөд орхисон.
-Сая би Европ яваад ирлээ. АСЕМ-ын ээлжит хурал боллоо. Гадна дотны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хөрөнгө оруулалт ярихад тэд танай авлигын индеск ийм өндөр байхад ямар ч бизнесмэн танайх руу хөрөнгө оруулахгүй гэдэг. Ингээд юу ч ярьж болохгүй байна. Биднээс түрүүлээд мэдээлэл очдог. Утаанаас хэдэн тэрбумаар идсэн, аудит тогтоосон. Би сая Олон улсын оюуны өчмийн газрын даргатай уулзлаа. Танайд манайд зараад байгаа утаагүй зуух, утаа шүүгч. Ийм патент дэлхий дээд байна уу гэж асууж байгаа юм. Энэ байдлыг хэлж шахахгүй байж болдоггүй.
-Хамгийн сүүлд ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийг УИХ гишүүдийн гэр бүл авлаа. Энэ УИХ юм хийхнэ үү, үгүй юу гэдэг асуудал босч байна. Намайг сайд байхад энэ зээл банкин дээр очоод авдаг байсан. Одоо бол эд нар сайдын мэдэлд очиж байна. Тэр банк хувийн банк учраас тэд нар нь шийдвэрээ өгдөг. Ийм зээлийг эд нар авсан байна.
-Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхад сайд нарыг нь дууддаг байсан. Ирүүлдэггүй байсан. Энэ хонхортоо жижигхэн сэтгээд байх юм. Европт очоод уулзлаа гоё ярьлаа. Тэгэхээр нөгөө авлигын асуудал чинь сөхөгддөг. 2016 онд МАН иргэдээ ядуурлаас гарна, төрийн дампуурлаас гаргана гэх мэт амласан. Одоо энэ амлалт харагдахгүй байна.
Засгийн газрыг өөрчлөөд хэрэггүй. Ж.Эрдэнэбат нь концессын гэрээ өгсөн. Энэ Засгийн газар нь ЖДҮ-ийн зээлийг өгөөд байна. Цаашдаа ийм байдал давтагдахгүй байна гэсэн баталгаа байхгүй. Өнөөдөр АТГ, УЕП-ыг дуудаж уулзсан. ЖДҮ-ийг дэмжих сангаас 100 гаруй компани зээл авсан. Тэрний дотор 10 гаруй гишүүн байгаа. АТГ-ын даргыг ффшор чинь яав гээд шахсан. Би АТГ-ын даргыг огцруулах гэсэн юм биш. Хугацаа нь дуусчихсан юм.
Өнөөдөр тэр Хотгор шанагын уурхай байна. Сэтгүүлч асуудлыг гаргаад тавьчихсан байхад АТГ яагаад ажиллаж чадахгүй байгаа юм бэ. Ямар ч дэд бүтэцгүй уурхай ш дээ. Солонгосын Ерөнхийлөгч энүүгээр ял авсан. Ийм юмнууд Сангийн сайд хийгээд явж байна гэхээр өөрөөр чинь жишээ авч хийсэн юм.
Төмөр зам хэргээр надад Эрүүгийн хэрэг үүсгээгүй
Над дээр төмөр замын асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгээгүй. Баянгол дээр бужигнаан үүсгэх чинь сонгуультай холбоотой. 2010 онд анх удаа би УИХ-аар ТЗ-ын бодлогыг оруулсан. 2012 онд УИХ-ын сонгууль болсон. Сү.Батболд Ерөнхий сайд байсан. Амьд гэрч байгаа. Мөнгө өгөөгүй, тэгээд сонгуультай залгасан. Х.Баттулгын төмөр замын мөнгийг шийдээгүй. Сонгуулиар Х.Баттулгын мөнгийг өгвөл нэр хүнд нь өснө гээд барьчихсан гэж хэлсэн. Дараа нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон. Би Хөдөө аж ахуйн сайд байсан. Тэгээд төмөр замд 200 сая доллар өгөөд зогсоосон. А.Гансүх дээр Эрүүгийн хэрэг үүсгээд одоо хэрэг нь байж байгаа. Над дээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт асуудлаар хэрэг үүсгэсэн. хэрэг биш юм чинь яах юм.
Би А.Гансүхийг зориуд ҮАБЗ дээр томилсон. Нэгдүгээрт Н.Алтанхуягийн ярьсан хонгилоор орсон хүн. Нөгөө талаар Монголыг хэн хөгжүүлэхгүй байна вэ гэдэг юмыг ойлгож байгаа хүн. Одоо аж үйлдвэр байгуулахгүй гэдэг нэг хүч байгаад байна. Үүний эсрэг бид нэгдэх ёстой юм.
Хэрэг хийсэн хүмүүст ял өгөөд бариад хаячихаж болохгүй юу?
1937 онд Онцгой комисс байгуулаад хүнийг шүүхгүйгээр ялалсан байсан. Энэ гашуун түүхийг бид бас давтаж болохгүй. Хуулийн дагуу хэрэг үүсгэж шалгаад прокурор хянаад шүүх дээр мэтгэлзээд энэ зарчмаар шийдэх ёстой. У.Хүрэлсүхийг Н.Энхбаяр нэг ийм юм болгосон. Миний өмнөх Ерөнхийлөгч бол бас нэг ийм юм цухалзуулсан. Бид бол зарчмаараа явах ёстой.
Сая доллартай шүүгчийг АТГ мөрдөөд, прокурор хянаад, шүүхээр ороод явах ёстой. Иргэд бухимдалтай байгаа. Цаасаар баялаг бий болгож аваад мөнгөөрөө улс төр лүү ордог болсон. Баян хоосны ялгаа сүүлийн жилүүдэд их болсон.
Баярцогт Санжийн Баярыг барихдаа танаас зөвшөөрөл авсан уу?
Надад ерөнхийдөө мэдээлэл өгсөн. Ерөнхийлөгч шахаад байна. Сар суучихаад гараад яв гэсэн яриа, мэдээлэл ирсэн. Намайг хүмүүс урьдынх шигээ хамаагүй ярьдаг гэж бодоод байх шиг байгаа юм. Энэ алба чинь өөр. Хамаагүй ярьж болохгүй. Олон хүн харж байгаа.
Салхитын алт мөнгөний ордыг 2 хятад хүн булаацалдаад байгаа юм уу?
Ван, Ян гэдэг хоёр хятад муудалцаад шүүх цагдааг талцуулчихсан яваа. Ван ялагдахаар мөнгө өгөөд, Ян ялагдахаараа мөнгө өгөөд. Нэг талд нь цагдаагийн генерал үйлчлээд нэг талд нь явж байгаа. Бодит мэдээлэл учраас иргэдэд хэлж байгаа юм. Ийм жишээнүүд бодит болчихсон байхад УИХ-ын гишүүд махаа зулгааж яваа жижиг дундын зээлээс аваад байна. УИХ-ын гишүүн 3 хувийн хүүтэй зээл аваад Банк бус санхүүгийн байгууллагад хадгалуулаад сард 47 сая төгрөгийн хүү аваад явж байна. Ийм УИХ гэнэт засарна гэж бодохгүй байна. тарах байлгүй дээ, Монгол Улсын нэр хүнд шүү дээ.
УИХ тарахгүй бол яах вэ?
Би өлсгөлөн зарлах уу, суулт зарлах уу. Байдал ийм байна. Өнөөдөр би АТГ, УЕП-т хэлсэн. Би өлсгөлөн зарлаад Монгол Улсыг шившигтэй байдалд оруулах уу гэсэн. Дуугүй л байна лээ.
1 comment
Setqel newel bna tarawal zuqeer