Төв шуудангийн ард талын барилгуудыг өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 27, 28-нд буулгаж явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ.
Нийслэлийн газрын албанаас Монголын цахилгаан холбоо ХК-д Монтел орчмын барилгын зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг буулгах хугацаат мэдэгдлийг 2018 оны аравдугаар сарын 23-нд хүргүүлсэн байдаг. Энэ дагуу Цагдаагийн хамгаалалт дор Монголын Цахилгаан холбоо ХК, Нийслэлийн Газрын алба хамтран өргөтгөлийн павильонуудыг өнгөрсөн амралтын хоёр өдөр буулгасан байна.
БУУЛГАЖ БУЙ ҮЕИЙН ЗУРГУУД: /Гэрэл зургийг Нийслэлийн газрын алба/
Харин буулгаж, зөөх зардлыг “Монголын Цахилгаан холбоо” ХК гаргажээ. Ингэснээр явган хүний зам талбайгаар явахад чөлөөтэй болсон байна.
Харин чөлөөсөн талбайн эсрэг талыг цэгцлэх талаар санал ирүүлж буйг Нийслэлийн газрын албанд уламжилъя.
БУУЛГАСНЫ ДАРААХ ЗУРГУУД: /Гэрэл зургийг mpa.mn/
Нийслэлийн Газрын албанаас маргааш буюу аравдугаар сарын 30-нд Баянгол дүүргийн III, IV хорооллын эцсээс Өргөө кинотеатр хоорондын хоёр километр зайд явган хүний зам хааж барьсан барилгуудыг буулгаж, чөлөөлөх аж.
2 comments
good
БЗД-ийн 15-р хорооллын Жуковын хөшөөнөөс хойшх талбай, иргэдийн зам, өргөн чөлөөг чөлөөлөөч ээ. 10 гаруй жил банзан хашаатай л үзлийн юм байгаад л байхын ямар эрхтэн дархадынх нь юм бэ хот, дүүргийн дарга нар аа үүнийгээ шийдээчээ. Шаардаж байна.