“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас ТУЗ-ийн 11 гишүүнийг албан ёсоор томилж, баталгаажуулсан билээ. ТУЗ-ийн гишүүдэд,
ТӨР ТӨЛӨӨЛСӨН ГИШҮҮД:
1.Сангийн яамны ТНБД С.Наранцогт,
2.Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн,
3.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргал
4.“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,
5.Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг,
6.ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ,
7.ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн
ХАРААТ БУС ГИШҮҮД:
1.“Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ
2.МАН-ын “Цэгцрэх Хөдөлгөөн”-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран
3.Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа
4.Цогийн Ганболд нарыг томилоод байсан юм.
Улмаар төр төлөөлсөн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүнээс Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэгийг хасч, оронд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Баярааг томилсон байна.
Мөн өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга хийж байсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргалыг албан үүргээс нь чөлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Баярааг томилсон аж.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон М.Баяраа нь:
-2000 оноос УИХ-ын тамгын газарт мэргэжилтэн,
-2006 оноос Японы олон улсын Жайка төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн,
-2009 “Эм Ти Си Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал
-2011 Хөгжлийн банк ахлах мэргэжилтэн,
-2016 СХД-ийн боловсролын газрын дарга,
-2016 СХД-ийн ЗДТГ-ын дарга,
2017 оноос УУХҮЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа нэгэн аж.
1 comment
Энэ нөхөр барах уу. Ер нь барагтайхан л амьтан байдаг шүү.